УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албанаас резидент эмч нарт зориулан “Journal club” уулзалтыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.
“Journal club”-ын ээлжит уулзалт энэ сарын 16-нд болж тус эмнэлгийн дотрын анагаах судлалын хоёрдугаар дамжааны резидент эмч Э.Маргад-Эрдэнэ нар “Элэгний хавдрын улмаас элэг шилжүүлэн суулгуулсан реципиентүүдэд mTOR-ын ингибитор нь хавдрын дахилтад нөлөөлсөн байдал” сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцуулав.
Энэ үеэр судалгааны ажлын шүүмж, дүгнэлт, зөвлөмжийг Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч, анагаах ухааны доктор Т.Саруул өгч ажилласан бөгөөд уг арга хэмжээнд 80 орчим резидент эмч оролцлоо.
Мөн энэ үеэр Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа резидент эмч нарын дундах судалгааны ажилтай холбоотой асуулт хариултыг чиглүүлж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллав.
Сэтгэгдэл бичих