Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав


5-р сарын 20
7 цаг 49 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” 2024.05.18-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж  /2024.05.19/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-2024 арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн туурвисан “Цэгцрэх хөдөлгөөн” шинэ номоороо оролцож байгаа билээ. Тэрбээр номын баярын хоёр дахь өдөр мөн хүрэлцэн ирж, уншигчдад гарын үсэгтэй номоо дурсгаж, харилцан яриа өрнүүлэв.  

Түүнчлэн 2021 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгон хуульчилснаас хойш ийнхүү 35 дахь удаагийн  “Үндэсний бичиг соёл, номын баяр”-ыг тэмдэглэж байгаа билээ. Монгол Улсын Их Хурлын тамгын газар хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах ажлын  хүрээнд жил бүрийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-т оролцож, Үндсэн хууль, Парламентын боловсрол болон D-parliament цахим системийг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулдаг уламжлалтай. Энэ дагуу “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр”-т Улсын Их Хурлын Парламентын номын сангаас Анхдугаар Үндсэн хуулиас өнөөгийн шинэ Үндсэн хуультай холбоотой бүхий л эх сурвалжууд, Төрийн мэдээлэл болон Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн ном, товхимол, судалгаа мэдээллийн үзэсгэлэнг дэлгэн харуулж, Үндсэн хуулийг товхимол болгон хэвлэж олон нийтэд үнэ төлбөргүй тараалаа.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлдэг  Парламентын боловсрол хөтөлбөрийг хүүхэд залууст сурталчилж, Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн D-parliament цахим системийг танилцуулж байгаа юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас номын баярт оролцож байгаа иргэдийн дунд “Үндсэн хууль” асуулт хариултын болон холбоо үгийг монгол бичгээр бичих тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ4 минут 13 секундын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө12 минут 5 секундын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ16 минут 55 секундын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно20 минутын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ1 цаг 41 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус3 цаг 1 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана3 цаг 11 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ5 цагийн өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ5 цаг 2 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ5 цаг 6 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо5 цаг 9 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна5 цаг 12 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ5 цаг 18 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана7 цаг 3 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа7 цаг 53 минутын өмнөТеле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна7 цаг 56 минутын өмнөСХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна8 цаг 2 минутын өмнөЗасгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ8 цаг 7 минутын өмнө“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно8 цаг 14 минутын өмнөХурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно8 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн8 цаг 21 минутын өмнөДэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45“Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ2 сар 18. 12:41Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна2 сар 18. 11:01Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг2 сар 18. 10:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.