"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо


5-р сарын 20
10 цаг 58 минут

      Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй "Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд" сургалт энэ сарын 16-нд  Дархан-Уул аймагт боллоо.
Сургалтад аймгийн удирдлагууд болон бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан 450 гаруй хүн хамрагдаж төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах тэр дундаа эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн  талаар тодорхой мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.   
Үндэсний сургалтыг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дархан-Уул амйгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан нар нээж үг хэлсэн.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, үзүүлэх үйл явцыг дижитал технологийн тусламжтай хэрхэн хялбаршуулж, хөнгөвчлөх боломжтойг Ковид-19 цартахал харуулсан. Цартахлын нөлөөгөөр эрүүл мэндийн дижитал технологи, үйлчилгээ улам эрчимжиж, дэлхий нийтэд нэг өдөрт л гэхэд 200 гаруй эрүүл мэндийн аппликейшн шинээр нэмэгдэж, дижитал эрүүл мэндийн дэлхийн зах зээлийн хэмжээ 2022 онд 217 тэрбум ам.доллар байсан бол 2032 онд 1,6 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.


Эдийн засгийн үр ашгаас гадна цахим шилжилт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх арга замыг хялбаршуулж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Тухайлбал, телемедициныг нэвтрүүлснээр эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 20 хувиар, хүн амын нас баралтыг 45 хүртэлх хувиар бууруулах боломж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх санаачилгыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2016 оноос хойш хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй хувь нь мобайл технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшээд байна. Мөн цахим жор нэвтрүүлснээр жор бичилтийн алдааг 60 хувиар бууруулах боломжтой” гээд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч байгааг тэмдэглэв.
Тухайлбал, 2024 онд “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам”-ыг Эрүүл мэндийн сайд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар баталсан.
Эдгээр журмууд батлагдсанаар эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, “ХУР” системээр дамжуулан Үндэсний дата төв болон И-Монгол системтэй мэдээллийг саадгүй солилцох, нууцлал аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндэс бүрдсэн. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 4,500 орчим байгууллагад жилд үзүүлдэг амбулаторийн 20 сая гаруй үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая гаруй эмчилгээ үйлчилгээг бүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдлийн нэг дор нэгтгэн, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч мэдээлэл солилцох боломжтой болсон.


Түүнчлэн иргэд цахим жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн хариуг И-Монгол-оор дамжлуулан авах боломж бүрдсэн байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан “ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд манай аймаг төрийн байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах ажлыг шат шатны байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байна” гээд өнөөдрийн байдлаар тус аймагт 12 байршилд “ХУРДАН” төвийг байгуулснаар иргэд төрийн 55 байгууллагын мянга гаруй үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авч байгааг дурдаад эрүүл мэндийн үйлчилгээнд цахим технологийг хэвшүүлснээр иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж нэмэгдсэн гэсэн юм.
Сургалтад оролцогчдод ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” итгэл тавьж, ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв,
“Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд” илтгэлийг тавьсан ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн эрүүл мэндийн салбарт салбрын мэдээ, мэдээллийн технологийн дэвшил анх 1970 онд эрүүл мэндийн  мэдээллийг  бүртгэх машинт станцийг  байгуулж анхны компьютерийг суурилуулан ашигласнаар үндэс сууриа тавьсан гэж үздэг хэмээн салбарын цахимжилтын түүхийг өгүүлээд энэ хугацаанд техник технологийн дэвшлийг ашигласны давуу тал, гарч буй үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.


2012 оноос дан ганц удирдлагын түвшинд дээрээс доош чиглэсэн мэдээлэл цуглуулах, тайлагнах зорилгоор ашиглагдаж байгаа программ хангамжаас гадна эрүүл мэндийн байгууллагууд дотооддоо ашиглах боломж бүхий захиргаа удирдлагын нэгдсэн системйг багтаасан программ хангамжийг ашиглаж эхэлсэн. Өнөөгийн байдлаар эрүүл мэндийн салбарт эмнэлгийн дотоод сүлжээ болон эрүүл мэндийн мэдээ мэдээлэл цуглуулах нийт 37  программ хангамж ашиглагдаж  байгаа зэрэг мэдээллийг өгсөн.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төр, хувийн хэвшлийн 27 байгууллагын 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажиллаж “ХУР”, “ДАН” системийн давуу талыг эрүүл мэндийн салбарт түргэн шуурхай нэвтрүүлэхийг зорьж буй юм. Өмнө нь хэдхэн эмнэлгийг цахимжуулаад орхичихдог байсан бол энэ удаа  үндэсний хэмжээнд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй эрүүл мэндийн бүх байгууллагыг нэгдсэн мэдээллийн системтэй болгож буйгаараа онцлог гэдгийг сургалтын үеэр тодотгож байсан бөгөөд ингэснээр иргэдэд тулгардаг хүлээгдэл, чирэгдэл багасаж, санхүүгийн дарамт буурах ач холбогдолтой юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.