Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, "Эхийн алдар" одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол өнөөдрөөс эхлэх юм. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг тус бүр нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулдаг.
Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг.
Мөн Нийгмийн халамжийн сангаас жил бүр нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог юм.
Ерөнхийлөгч саяхан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж буй. Уг хуулийн төсөлд "Эхийн алдар" одон олгохдоо үрчилж авсан болон эндсэн хүүхдийг нь хамруулахаар тусгасан юм.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн гэх 110 сая ам.долларын гүйлгээний баримтаас дэлгэлээ
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана.gif)

Сэтгэгдэл бичих