Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав


5-р сарын 20
11 цаг 52 минут

     Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 116 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.

Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо8 минут 42 секундын өмнөТөвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.