Яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх бүрэн тоноглогдсон 20 машиныг эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө


5-р сарын 21
8 цаг 53 минут

      Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” 4,1 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх ёслол УНТЭ-ийн талбайд боллоо.
Машин хүлээлгэн өгөх ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч  Стефан Хейнович болон эрүүл мэндийн салбарынхан оролцлоо.
С.Чинзориг сайд ёслолын нээлтэд хэлсэн үгэндээ БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарыг дэмжин урт хугацааны туршид үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэнд талархал илэрхийлээд “Эрүүл мэндийн яам нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.


Дэлхий даяар КОВИД-19 цар тахал дэгдэж, мөн Украины дайны нөхцөл байдлын улмаас төслийн хэрэгжилт удааширсан ч өнөөдөр түргэн тусламжийн автомашинуудаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөд бэлэн болсонд баяртай байна” гэв.  
Уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон MAN TGE 3.140 4*4 маркийн 33 түргэн тусламжийн автомашин, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, засвар үйлчилгээ хийх зориулалттай Pick up загварын 2, нийт 35 автомашиныг нийлүүлэхээс эхний ээлжийн 20 машиныг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч байгааг сайд онцлоод “Түргэн тусламжийн эдгээр машин нь яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтны аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч зэрэг 22 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон” гэсэн юм.
Мөн удахгүй ирэх Pick up загварын 2 автомашин нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг шалгах 5 нэр төрлийн эталон тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийх боломж бүрдэх юм байна.  


БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч  Стефан Хейнович “Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч буй эдгээр орчин үеийн бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн автомашиныг нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхэд Польш, Монголын олон арван ажилтны хэдэн жилийн хүч хөдөлмөр шингэсэн юм.
Монгол орны байгаль цаг уурын эрс тэс нөхцөл байдалд зохицуулан үйлдвэрлэсэн “Столарчик” компанийн инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлэх нь зүйтэй.
Тус компанийн Онцгой байдлын ерөнхий газарт нийлүүлсэн гал унтраах тусгай зориулалтын машины адилаар эдгээр түргэн тусламжийн машинууд ямар ч нөхцөл байдалд найдвартай үйлчилгээ үзүүлэх нь дамжиггүй.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажил нь техник технологи, тээвэр ложистикийн хувьд томоохон шалгуур болсон бөгөөд энэ завшааныг ашиглан бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Сангийн яамны удирдлага, албан хаагчдад талархал илэрхийлье” хэмээв.


Төслийн хүрээнд Польшийн “Stolarczyk Miroslaw Technologia Pozarnicza” компанитай “Supply of customized ambulance in rural areas” MOH/2021-005-0723 дугаартай 4,15 сая еврогийн үнийн дүнтэй гэрээ байгуулснаар Польшоос ирсэн эхний ээлжийн 20 машины түлхүүрийг Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагын дарга нарт гардуулан өглөө. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн6 сар 17. 21:03Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа6 сар 17. 21:00Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ6 сар 17. 15:29Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна6 сар 17. 14:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзжээ6 сар 17. 14:24Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо6 сар 17. 11:24Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ6 сар 17. 11:22Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ6 сар 17. 11:192025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө6 сар 17. 10:38Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ6 сар 17. 10:34Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна6 сар 17. 10:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 17. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 17. 8:34АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой6 сар 16. 18:39Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа6 сар 16. 17:22Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 16. 17:18Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ6 сар 16. 17:15WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү6 сар 16. 17:08Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай6 сар 16. 17:04Б.Батцэцэг: The Times-т эш татсан эх сурвалжууд нь эрх мэдлээ алдсан этгээдүүд байхыг үгүйсгэхгүй6 сар 16. 15:38Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 16. 15:26Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 сар 16. 14:43АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай6 сар 16. 14:41Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ6 сар 16. 11:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.