УГТЭ: Лаосын эмч нарыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлнэ


5-р сарын 21
9 цаг 54 минут

     Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг БНАЛАУ буюу Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотод зүрх судасны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлдэг туршлагаа хуваалцаж лаос эмч нарыг чадавхижуулах, хамтран ажиллах, нөхцөл байдлын судалгаа хийх чиглэлээр энэ сарын 6-10-нд ажиллаад ирлээ.
Монгол Улсад зүрх судасны өвчлөл жил бүр нэмэгдэж буй ч зүрх судасны өвчнөөс шалтгаалах нас баралт жилээс жилд буурч байгаа нь УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв нь аймаг, дүүргийн эмч нарыг телемедицинээр нэгтгэх, тоног төхөөрөмжийг сайжруулж хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулахад чиглэсэн Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Зүрх судасны төв төслийн үйл ажиллагааны үр дүн, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чармайлт, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.  
Лаос улс нь 7,5 сая хүн амтай, дундаж наслалт нь ±56. Зүрх судасны тусламж үйлчилгээний хувьд нийслэл Вьентьяны төв эмнэлэгт суурилсан ба орон нутгийн эмнэлгийн хөгжил харьцангуй сул, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зайлшгүй шаардлагатай зэрэг тулгамдсан асуудлууд бий. Иймд УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв нь Люксембургийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Зүрх судасны төв төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарт анх удаа амжилттай нэвтрүүлж, нутагшуулсан 20 жилийн телемедициний сүлжээний хөгжил, хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлж чадавхжуулсан туршлагаа хуваалцан Лаосын зүрх судасны тусламж үйлчилгээг дэмжиж ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ.
УГТЭ-ийн менежментийн баг Лаост ажиллах хугацаанд Монгол Улсаас Лаос улсад суугаа Элчин сайд, Лаосын Эрүүл мэндийн яам болон Лаос дахь Люксембургийн хөгжлийн агентын бүсийн төвийн удирдлагууд, эрүүл мэндийн төслийн багтай уулзаж санал солилцсон байна.


Эмч нарын баг энэ удаа тус улсын Махосол эмнэлгийн Лао-Люксембург Зүрхний төв, Миттапап Төв эмнэлэг, Вьентьян Аймгийн нэгдсэн эмнэлэг, Ван Виен дүүргийн эмнэлгүүдэд ажиллаж нөхцөл байдлын судалгааг хийжээ. Тэд томилолтын хугацаандаа нийт аймгийн эмнэлгийн удирдлага, эмч нар, дүүргийн эмч нарын төлөөлөл, Эрүүл мэндийн яам, төрийн удирдах байгууллагын мэргэжилтнүүдийн оролцоог хангасан уулзалтыг зохион байгуулж Монгол Улсад зүрх судасны өвчний тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлдэг талаар танилцуулах, Лаосын зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулахад эмч нарынх нь  саналыг сонсох, монгол эмч нарын туршлагыг сурталчлах зэргээр уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулжээ.  
Манай улсын зүгээс зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулсан 20 жилийн туршлагадаа тулгуурлан Лаосын төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг зүрх судсан дотуурх мэс ажилбарт сургах, нийт эмч нарын зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээний мэдлэгийг сайжруулах, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхогийн сургалтуудыг шат дараатай зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хийхээр санал нэгдсэн байна.
УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв Лаос улсын зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулахад туршлагаа хуваалцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллах төслийг Лаосын эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхийг зорьж буй юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа9 цаг 45 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.