АХБ-ны төслөөр Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барина


5-р сарын 21
10 цаг 22 минут

      Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2019-2029 онд хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн  хоёрдугаар шатны ажил хэрэгжиж эхлээд байна.
Уг төслийн хоёрдугаар шатанд Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөл, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын эрүүл мэндийн төв, нийслэлийн зургаан өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр төлөвлөсөн.  
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн X хороонд  Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх санамж бичигт  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар /2024-05-20/ гарын үсэг зурж баталгаажууллаа.


ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Чингэлтэй дүүрэг нь Нэгдсэн эмнэлэггүй, оффиссын зориулалттай барилгад тусламж үйлчилгээ үзүүлж ирснийг дурдаад “Өнгөрсөн жилүүдэд дүүргийн хэмжээнд эмнэлэг барих 5 га газрын асуудал маргаантай байсан. Харин 2018 оноос хойш Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон удирдлагууд тус дүүргийн X хороонд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар жишиг эмнэлэг барих 10 га газрыг олгож, өнөөдөр албан ёсоор зураг төслөө батлууллаа. Удахгүй газар дээр нь очиж шав тавих, тендерийн урилга хүргүүлж шалгаруулах ажлыг зохион байгуулна” гэв.


Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл шинэ эмнэлэгтэй болсноор  дүүргийн 170 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чанар, хүртээмж эрс сайжирна гээд “Манай дүүргийн эрүүл мэндийн төв хэдийгээр хотын төвд байрлалтай ч барилга нь зориулалтын биш, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангадаггүй, өрөө тасалгааны хүрэлцээ муу нь иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарт шууд нөлөөлдөг. Шинээр баригдах эмнэлэг 250 хүн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдана гэж буй тул энэ байдал сайжирна гэж итгэж байгаа.
Түүнчлэн  АХБ-ны төслөөр баригдах зургаан өрхийн эмнэлгийн хоёр нь манай дүүргийнх байх юм. Ингэснээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү ойртож, чанартай тусламж үйлчилгээг цаг алдагүй авах боломж бүрдэнэ” гэсэн юм.
Төслийн нэгдүгээр шатны ажил 2020 оноос хэрэгжиж байгаа бол Азийн хөгжлийн банкны багийнхан хоёдугаар шатны төслийн бэлтгэл ажлыг хангахаар 2023-2024 онд манай улсад ирж ажилласан. Тус багийн зорилго нь олон үе шаттай хөтөлбөрийн санхүүжилтийг тохиролцох, төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийх эмнэлгүүдийн байршил, цар хүрээг тодорхойлох байв.“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хоёрдугаар шатны төслийн бэлтгэл ажлыг хангах багийнхан Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагуудтай уулзалт хийснээр хоёрдугаар шатны санхүүжилтийн 82,2 сая ам.долларын  зээлийг 100 хувь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо4 цаг 35 минутын өмнөТөвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.