“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголыг 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулна


5-р сарын 21
16 цаг 35 минут

      Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.05.21) хэвлэлийн хурал хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд  Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нар оролцов.

Хянан шалгах түр хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах товыг 2024 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон байна. Тус хуралдаанаар  сонсголыг Түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан даргалж дөрвөн асуудал, найман сэдвийн хүрээнд зохион байгуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ц.Цэрэнпунцаг онцоллоо.

Тодруулбал, Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагааны асуудлаар Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын  тусгай зөвшөөрлийг зохих хууль журмын дагуу олгож, бүртгэж, баталгаажуулсан эсэх; Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам зөрчигдсөн эсэх; Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчил байгаа эсэх талаар нотлох баримтыг шинжлэн судлах юм байна. Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх асуудлын хүрээнд Тусгай зөвшөөрлөөр олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэх; Нөөцгүй болон нөөц нь тодорхойгүй тусгай зөвшөөрлүүд, олборлолт явуулахгүй байгаа боловч бүтээгдэхүүн экспортолж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл; Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт асуудлын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын  тусгай зөвшөөрлийг хууль, журмын дагуу олгож, хяналтыг хэрэгжүүлсэн эсэх; Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын борлуулалт, татвар ногдуулалт, төлөлт, хяналтын талаар хэлэлцэнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагааны сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, тайлагнах, хураах үйл ажиллагаа, АМНАТ ногдуулалт, өр төлбөр, өр төлбөртэй ААН-ийн экспортын асуудал, тусгай зөвшөөрөлгүй экспортлогч этгээдийн АМНАТ, жишиг үнэ; Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой бусад асуудлууд, ТӨҮГ-ын балансын бус нөөц, бага агуулгатай хүдрийн борлуулалт, дагалдах ашигт малтмалын АМНАТ, тусгай зөвшөөрөлгүй экспортлогчдын асуудлаар нээлтэй сонсгол зохион байгуулах юм байна. Сонсголд нийт 115 гэрчийг оролцуулахаар дуудсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11Я.Бат-Ирээдүй: Зөвхөн өндөр боловсролтой залуус улс орныг хөгжүүлнэ гэдэг нь явцуу ойлголт6 сар 14. 9:11Өнөөдөр шарагчин тахиа өдөр6 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 14. 8:50“Морьтой Аравт” баг сумдын уулзалтаа Ю.Цэдэнбал даргын төрсөн нутгаас эхлүүллээ6 сар 13. 13:572024 онд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой хүүхдийн зуслангийн газрын мэдээлэл6 сар 13. 10:33Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ6 сар 13. 10:24Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болжээ6 сар 13. 10:19УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын ирцийн мэдээ6 сар 13. 10:14III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ6 сар 13. 9:18Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо6 сар 13. 9:15Хөдөлмөр эрхэлж буй 138 мянган хүүхдийн 42 хувь нь аюултай нөхцөлд байна6 сар 13. 8:36Өнөөдөр бич өдөр6 сар 13. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 13. 8:24"Хөх сэрхийн шилмэл сүрэг" хоршоо хамгийн өндөр хөрөнгө оруулалтын зээлийг авлаа6 сар 12. 18:56БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 12. 17:30Х.Алтанхуяг: Л.Гантөмөр жагсаалтаас зайлж байж бид ялалтад хүрнэ6 сар 12. 17:24УГТЭ: “Эпилепси өвчний орчны үеийн оношилогоо эмчилгээний чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний ХI хурлыгзохион байгууллаа6 сар 12. 14:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.