Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өдөр маргааш тохионо


5-р сарын 21
17 цаг 55 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар өнөөдөр (2024.05.21) Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн Лорен Верли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өдөр маргааш тохиож буйг цохон тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чухал ач холбогдолтой олон арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв. Энэхүү түүхэн ойг тэмдэглэж, Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдсаныг дурдав.

Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн Лорен Верли Швейцарын Холбооны Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосон энэхүү түүхэн ойн өдрийн босгон дээр Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд байгаль, ан амьтан, соёл зэрэг олон нийтлэг зүйлийг харуулсан шуудангийн марк бол манай хоёр улсын найрсаг харилцааг тамгалсан түүхэн баримт юм. Үүгээр зогсохгүй бид ардчилал, хүний эрх, энх тайвны төлөөх нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг түнш орон гэлээ. Тэрбээр, манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар болон иргэдийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг болохыг тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагаа бүхий л салбарт шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Швейцар Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, засаглал, боловсрол зэрэг боломжит бүх салбарт хөгжүүлэхийн төлөө байдаг болохыг тэмдэглэж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмэрт манай ард түмэн үргэлж талархдаг гэлээ. Тэрбээр, Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь манай улсад ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг онцлов. Түүнчлэн, энэхүү завшааны тохиолдуулан Монгол Улсад тулгарч буй зудын хүндрэлийг даван туулахад зориулж, 215 мянган ам.долларын тусламж үзүүлсэн Швейцарын Холбооны Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. Мөн саяхан зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг дэмжин оролцсон Швейцарын хөгжлийн агентлагт Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Талууд манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаж, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Мөн хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилготой D-Parliament цахим системийн хэрэглээ чухал гэдэгтэй санал нэгдэв  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11Я.Бат-Ирээдүй: Зөвхөн өндөр боловсролтой залуус улс орныг хөгжүүлнэ гэдэг нь явцуу ойлголт6 сар 14. 9:11Өнөөдөр шарагчин тахиа өдөр6 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 14. 8:50“Морьтой Аравт” баг сумдын уулзалтаа Ю.Цэдэнбал даргын төрсөн нутгаас эхлүүллээ6 сар 13. 13:572024 онд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой хүүхдийн зуслангийн газрын мэдээлэл6 сар 13. 10:33Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ6 сар 13. 10:24Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болжээ6 сар 13. 10:19УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын ирцийн мэдээ6 сар 13. 10:14III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ6 сар 13. 9:18Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо6 сар 13. 9:15Хөдөлмөр эрхэлж буй 138 мянган хүүхдийн 42 хувь нь аюултай нөхцөлд байна6 сар 13. 8:36Өнөөдөр бич өдөр6 сар 13. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 13. 8:24"Хөх сэрхийн шилмэл сүрэг" хоршоо хамгийн өндөр хөрөнгө оруулалтын зээлийг авлаа6 сар 12. 18:56БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 12. 17:30Х.Алтанхуяг: Л.Гантөмөр жагсаалтаас зайлж байж бид ялалтад хүрнэ6 сар 12. 17:24УГТЭ: “Эпилепси өвчний орчны үеийн оношилогоо эмчилгээний чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний ХI хурлыгзохион байгууллаа6 сар 12. 14:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.