Нийтээрээ нийгмийн эрүүл мэндийг дэмжье


5-р сарын 21
18 цаг 04 минут

     Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, лавлагаа шатлалын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөгийг 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд 09-15 цагт зохион байгуулна. 

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр Та биометрик биеийн хэмжилт, түргэвчилсэн сорил хийлгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, эрүүл амьдралын жор авах, эрүүл орчныг хэрхэн бүрдүүлэх арга аргачлал, эрүүл зан үйлд суралцах, хөдөлгөөний дутлаас сэргийлэх Түмэн дасгалыг хамтран хийх зэрэг үйл ажиллагаанд хамрагдах болно. 

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход төрөөс онцгой анхаарч, “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай” анхдагч хуулийг УИХ-ын 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганаар баталж өгсөн бөгөөд хуулийн хэрэгжилтийг 4 дүгээр сарын 1-нээс бүх нийтээр дагаж мөрдөж байна.   

Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болгох зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд  Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнөөр 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. 

Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл хэрэгт албан байгууллага, аж ахуйн нэгж болгон оролцох үүрэгтэй бөгөөд үүнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм. 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгаж, хүн амын эрүүл мэндийн байдлыг судлах тандах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, үнэлэх, хянах, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангах чиглэлээр тус бүр үзүүлнэ. 

Иргэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах, эрт илрүүлэгт хамрагдах, мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд хандах, олон нийтийн хяналт тавихад оролцох эрхтэй бөгөөд иргэд нь эрүүл мэндийн боловсрол эзэмших, гэр бүл, хамт олны дунд эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход нөлөөлөх, судалгаанд шаардлагатай үнэн, зөв мэдээлэл өгөх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох үүрэгтэй. 

Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө, мэдээлэл авах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх, ажилтнаа эрт илрүүлэг болон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжоор хангах, дархлаажуулалтад хамруулах арга хэмжээг авах үүрэгтэй.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нээлттэй ил тод байх бөгөөд түүнд олон нийтийн оролцоог хангах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11Я.Бат-Ирээдүй: Зөвхөн өндөр боловсролтой залуус улс орныг хөгжүүлнэ гэдэг нь явцуу ойлголт6 сар 14. 9:11Өнөөдөр шарагчин тахиа өдөр6 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 14. 8:50“Морьтой Аравт” баг сумдын уулзалтаа Ю.Цэдэнбал даргын төрсөн нутгаас эхлүүллээ6 сар 13. 13:572024 онд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой хүүхдийн зуслангийн газрын мэдээлэл6 сар 13. 10:33Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ6 сар 13. 10:24Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болжээ6 сар 13. 10:19УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын ирцийн мэдээ6 сар 13. 10:14III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ6 сар 13. 9:18Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо6 сар 13. 9:15Хөдөлмөр эрхэлж буй 138 мянган хүүхдийн 42 хувь нь аюултай нөхцөлд байна6 сар 13. 8:36Өнөөдөр бич өдөр6 сар 13. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 13. 8:24"Хөх сэрхийн шилмэл сүрэг" хоршоо хамгийн өндөр хөрөнгө оруулалтын зээлийг авлаа6 сар 12. 18:56БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 12. 17:30Х.Алтанхуяг: Л.Гантөмөр жагсаалтаас зайлж байж бид ялалтад хүрнэ6 сар 12. 17:24УГТЭ: “Эпилепси өвчний орчны үеийн оношилогоо эмчилгээний чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний ХI хурлыгзохион байгууллаа6 сар 12. 14:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.