Аргын тооллын тавдугаар сарын 22, Буд гариг. Билгийн тооллын 14, Хонгорцог одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 05:05 цагт мандаж 20:32 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Facebook
Twitter
Youtube


Амьдрахуй жүжгийг Кизил хотын үндэсний их театр франчайз эрхээр худалдан авчээ
Ном ярьж өгье: “Бодисадва-Хязгааргүй хязгаар”
Өнөөдөр шарагчин тахиа өдөр.gif)

Сэтгэгдэл бичих