Нэр дэвшүүлэх ажиллагаа: МАН-ынх “баг”, АН-ынх “бантан” болов уу?!


5-р сарын 22
9 цаг 01 минут

     УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуанлийн дагуу улс төрийн намууд тавдугаар сарын 20-нд багтаж нэр дэвшигчдээ тодруулав. Том намууд бие биеэ харсан уу, үйл ажиллагаа нь тэгж таарсан уу, 00:00 цагтай уралдаад нэрсийн жагсаалтаа СЕХ-нд хүргүүлэв.

МАН-ын тухайд мэдээж намын даргаас нь нэр дэвшигчдийн жагсаалтын “ноорог” гарч ирсэн байна. Түүнийг нь Удирдах зөвлөл, Улмаар бага хурлаараа хэлэлцээд шийджээ. АН-ынх ч бас намын даргынхаа санал болгосныг Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны саналаар шийдсэн байна.

Гэхдээ энэ нэр дэвшүүлэлт их ялгаатай болчих шиг боллоо. Хамгийн их яригдаж байгаа нь намын жагсаалт байна. Намын жагсаалтыг харвал МАН-ын дарга тойрогт нэр дэвшихээр болжээ. Харин АН-ын дарга жагсаалтад орсон байна. Мөн МАН-ын жагсаалтыг инженер залуу, АН-ынхыг намын дарга нь тэргүүлж байна. Араас нь аль намын жагсаалтад хэн хэн бичигдсэнийг нийтээрээ мэдэж байгаа болохоор энд дурдах нь илүүц биз ээ. Гэвч нэг тодруулах зүйл бий.

Юу гэвэл МАН жагсаалтдаа улстөрчдөө ойртуулаагүй байна. АН-ынхад цөөнгүй багтжээ. Тойрог ч ялгаагүй, олны анхааралд байна. Эндээс онцлох зүйл гэвэл МАН-аас хэд хэдэн улстөрч жагсаалтад ч бичүүлээгүй, тойрогт ч дэвшихгүйгээр хасагджээ.

МАН-ын даргын нутгийн ах, УИХ-д таван удаа суучихсан, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, цагтаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ж.Эрдэнэбат хоёр, Түгжрэлийн сайдаар ажиллаж байгаад Ногоон автобусны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайдаас буугаад Хотын дарга, Хотын намын даргаар очсон ч хоёр албан тушаалаасаа салаад удаагүй байгаа Д.Сумьяабазар, УИХ-д мөн л олон удаа сууж, цөөнгүй яамны сайдаар ажилласан, бас МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлж явсан Д.Сарангэрэл нар энэ удаагийн сонгуулиар нэр дэвшилгүй үлдэв.

Олон жил улс төрд явж, олон ч удаа УИХ-д суусан тэд намын даргынхаа, Удирдах зөвлөл, Бага хурлынхаа шийдвэрийг хэрхэн хүлээж авсныг сонирхсон хүн олон байна лээ. Тэгэх нээ, МАН-ынхны ярих нь, Б.Бат-Эрдэнэ гишүүн л гэхэд “Залуустаа зайгаа тавьж өгье” гэсэн бол Сү.Батболд “Намынхаа Бодлогын зөвлөлд сууж зөвлөж дэмжээд явья” гэжээ.

Ерөнхийдөө энэ нэр дэвшүүлэх ажиллагааны дараа улс төрийн ажиглагчид нэг зүйлийг хэлж байна. Тэр нь юу гэхээр МАН-ын дарга “Ганцаардаж байна “ гэж их ярьдаг байсан. Намын жагсаалт, тойрогт нэр дэвшигчдийг харвал багаа бүрдүүлчихэв бололтой. Гэхдээ энэ баг гарч ирэх эсэхийг сонгогчид мэднэ. Ингэж хэлж байна. Тэгвэл АН-ынхны тухайд намын даргынх нь санал Улс төрийн зөвлөл дээрээ нэг бантан болж, Үндэсний бодлогын хороо руугаа ороод бүр жонхуу болж хувирчээ. Жишээ нь, Завханы З.Нарантуяа жагсаалтаас мултарсан явдал юм. Үнэндээ АН-ын эмэгтэйчүүдээс намдаа, бас олон нийтийн дунд хамгийн нэр хүндтэй нь УИХ-ын гишүүн З.Нарантуяа л даа. Хэн ч маргахгүй. Лу.Гантөмөрийн АН-ын дарга болох сонгуульд өрсөлдөж л байсан. Нэрээ татсан. Татаагүй бол бас л эвгүй өрсөлдөгч гэж харж байсан. Түүнийг АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал дээр жагсаалтаас гаргаад, тэр хурлыг хамгаалж байсан залуусаар өргүүлж байгаад хүчээр тайзнаас буулгаж буй дүрс бичдлэг бүтэн өдрийн турш олон нийтийн сүлжээгээр түгэв.

Үүнээс гадна зөвхөн АН-ынхан ч бус олон нийтийн анхаарлыг байнга татаж байсан С.Баярцогтын нэр дэвших эсэх дээр л гэхэд нэлээд асуудал болжээ. Уг нь АН-ын жагсаалтын есдүгээрт Дундговийн гэгддэг “Улаанбаатар смарт карт”-ын Б.Мөнхболор “зоогдсон” байж л дээ.

Гэтэл Үндэсний бодлогын хорооны хурал руу орж ирэхдээ Б.Мөнхболорын нэр С.Баярцогтынхоор солигдсон байжээ. Улмаар Үндэсний бодлогын хорооны гишүүд эсэргүүцсэнээр С.Баярцогтын оронд Х.Тэмүүжинийг жагсаалтын есдүгээрт бичээд СЕХ руу явуулсан байгаа юм. Ингэхдээ С.Баярцогтыг Дархан, Сэлэнгийн тойрогт нэр дэвшүүлэхээр болжээ. Ер нь бол намуудын нэр дэвшүүлэх ажиллагааны өмнөхөн хэдэн хүний нэр янз бүрээр их яригдсан даа. Тэргүүн эгнээний хэдийн нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга байсан юм. Үнэн хэрэгтээ АН-д нь түүнийг нэр дэвшүүлэхийн эсрэг үзэл бодолтой гишүүд цөөнгүй байсан.

Гэхдээ мань эр АН-д бууриа бат бөх гэгч засаж чадсан учраас “С.Баярцогтыг нэр дэвшвэл би ч гэсэн дэвшинэ” гээд Булганы Намын хорооноос гараад ирсэн байна. Явсаар тэр бүсийн тойрогт нэр дэвшихээр болчихсон. Ингэсээр эцэст нь С.Баярцогт, Х.Баттулга хоёр хоёулаа нэр дэвшихээр болоод явчихав.

Гол нь жагсаалтаа, тойргоо нааш цааш нь болгосоор дунд нь АН-ын залуус гэгддэг “наяад оныхон” нэлээд ширүүн ширвэгдчих шиг болно лээ. Жагсаалтад бичигдсэн П.Нүрзэд гэхэд нэрээ татаад, татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Г.Уянга “Нэр дэвшинэ” гээд АН-д өгсөн 16 сая төгрөгөө намын даргаас нь нэхэмжлэв. Өргөдөл нь олон нийтийн хүртээл болоод л явж байна. Ц.Уянга уг нь “Жагсаалтад бичигдэнэ” гэсэн хүлээлттэй байсан бололтой. Гэвч тойрогт нэр дэвшихээр бичигдсэн ч сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн байна. Өөр олон үйл явдал өчигдөр АН-д өрнөлөө. Явж явж АН-ын дарга Лу.Гантөмөр рүү л тэр олон сумны үзүүр чиглэх шинжтэй болоод явчихна лээ. Мань эр өөрөө ч үзэл бодол, санал санаачилгаа хамгаалахгүй байгаа нь ингэж “бай” болох үндэслэл байгаа бололтой. “Хол, ойр суугаа хоёр “экс”-ийн хараа хяналтаас мултарч чадахгүй байна” гээд л намынхан нь ярьцгааж байна. Нүдэн дээр өрнөж буй ийм явдлууд, чихэнд сонсогдож байгаа тийм мэдээллүүдээс хараад нэг дүгнэлт өнөөдөртөө бууж байна. Ажиглаад, судлаад байдаг хүмүүсийн хэлээд байгаа “МАН, АН-ын нэр дэвшүүлэх ажиллагаа нэг нь “баг” бүрдэж, нөгөө нь “бантан” боллоо” гэсэн нь л үнэнд ойр дүгнэлт бололтой.

Эх сурвалж: Б.БАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.