Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө


5-р сарын 22
15 цаг 33 минут

      “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдрийн турш зохион байгуулж, өнөөдөр (2024.05.22) хаалаа. Хянан шалгах түр хороо Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд  нар ажиллалаа.

Сонсголыг Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт; Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны нөхцөл байдал гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 6 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 96 гэрчээс 66.7 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо. Сонсголд Хянан шалгах түр хорооны даргын урилгаар Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яам; Сангийн яам; Үндэсний аудитын газар; Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар; Нийслэлийн Засаг даргын Тамгын газар; Гаалийн ерөнхий газар; Төрийн худалдан авах ажиллагааны газар; Нийслэлийн нийтийн тээврийн газар; Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Мөн “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл ажиглагчаар ажиллав.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд тус тусын байр сууриа илэрхийлж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, бүх шатанд хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, татвар төлөгчдийн хяналтын оролцоог хангахын ач холбогдлыг тэмдэглэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал “Иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд сонсголын туршид холбогдох мэдээллийг бүрэн хүргэсэн гэж найдаж байна. Төрийн худалдан авалтын үйл явц, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлийг хаах шаардлага байна гэдгийг бид мэдэж авлаа. Тиймээс Сангийн яамнаас асуудлыг бүхэлд нь хянаж, дүгнэлт гаргаад холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй” гэдэг саналыг хэлж байв. Үүссэн асуудалд төр буруутай хэмээн Г.Тэмүүлэн гишүүн хэлээд “Ийм асуудлыг дахин гаргахгүйн тулд зарчмуудыг тодорхой тогтоож, хариуцлагын тогтолцоох бэхжүүлэх нь нэн чухал байна. Мөн төрийн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийг дээдлэн ажил үүргээ гүйцэтгэдэг байх нь олон эрсдэлээс сэргийлэх, алдаа гарахгүй байх суурь болно” гэв. Төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллуулах, улмаар ямар нэг шийдвэр гаргадаг байдлыг халж, холбогдох зохицуулалт хийж байх шаардлагын талаар гишүүд олонтаа хэлж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нийтээрээ аливаа асуудалд шинжлэх ухаанч хандах шаардлагын талаар хэлж байсан бол Т.Доржханд гишүүн төрийн байгууллага, албан тушаалтнууд хууль зөрчиж төрийн худалдан авалт хийдэг үйл явц, үүн дээр Тагнуулын ерөнхий газар зөвлөмж өгсөн зэргийг шүүмжилж, нотлох баримтыг шинжлэх судлах сонсголын үр дүнд иргэдэд олон мэдээлэл ил тод болж буйг тэмдэглэсэн. Нийтийн нийтлэг эрх ашигт харшилсан аливаа асуудлыг парламент хянан шалгах эрх, үүргийнхээ хүрээнд нээлттэй хэлэлцдэг болсноор “Хөгжлийн банкны”, “Нүүрсний”, Эмийн асуудлаарх сонсголуудыг зохион байгуулж, иргэдэд олон асуудлыг ил тод мэдээлсэн хэмээн Ж.Чинбүрэн гишүүн хэлсэн.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Хоёр өдрийн турш нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийлээ. Нэн тэргүүн шинжээчид, нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд Улсын Их Хурал төрийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны талаар нийтэд нээлттэй мэдээлэл өгч, хууль хяналтын байгууллагад тогтоогдсон асуудлуудыг шилжүүлдэг болсон. Төрийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр тагнуулын байгууллага оролцож, хууль зөрчсөн зэрэг нь нийтэд ил боллоо. Энэ бүхэн том туршлага болж, цаашид ийм үйлдэл хийх эрсдэлийг бууруулна гэдэгт найдаж байна” гэв.

Үүгээр хоёр өдөр үргэлжилсэн, Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11Я.Бат-Ирээдүй: Зөвхөн өндөр боловсролтой залуус улс орныг хөгжүүлнэ гэдэг нь явцуу ойлголт6 сар 14. 9:11Өнөөдөр шарагчин тахиа өдөр6 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 14. 8:50“Морьтой Аравт” баг сумдын уулзалтаа Ю.Цэдэнбал даргын төрсөн нутгаас эхлүүллээ6 сар 13. 13:572024 онд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой хүүхдийн зуслангийн газрын мэдээлэл6 сар 13. 10:33Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ6 сар 13. 10:24Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болжээ6 сар 13. 10:19УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын ирцийн мэдээ6 сар 13. 10:14III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ6 сар 13. 9:18Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо6 сар 13. 9:15Хөдөлмөр эрхэлж буй 138 мянган хүүхдийн 42 хувь нь аюултай нөхцөлд байна6 сар 13. 8:36Өнөөдөр бич өдөр6 сар 13. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 13. 8:24"Хөх сэрхийн шилмэл сүрэг" хоршоо хамгийн өндөр хөрөнгө оруулалтын зээлийг авлаа6 сар 12. 18:56БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 12. 17:30Х.Алтанхуяг: Л.Гантөмөр жагсаалтаас зайлж байж бид ялалтад хүрнэ6 сар 12. 17:24УГТЭ: “Эпилепси өвчний орчны үеийн оношилогоо эмчилгээний чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний ХI хурлыгзохион байгууллаа6 сар 12. 14:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.