ХЗБХ: Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


5-р сарын 22
15 цаг 57 минут

      Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.05.22) хуралдаан 10 цаг 13 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Амартүвшин танилцуулсан.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төслийн зарим хэсэг заалтыг гүйцээн боловсруулах, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай санал болон хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулж чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналтын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Д.Цогтбаатар нарын 2024 рны 05 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд хэрэгжүүлэх “5.1.Эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг оновчтой болгож, засаглалын тогтвортой байдлыг хангана.” гэсэн зорилтын хүрээнд “3.Шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшинө.” гэж, мөн Ухаалаг засаглалын чиглэлд “5.1.9.Шүүх үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлж, үйл ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй болгоно.”, “5.1.10.Ёс зүй, цогц чадамжтай шүүхийн хүний нөөц бэлтгэх суурь тогтолцоог бий болгож, төгөлдөржүүлнэ.”,  “5.1.11.Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр батлан хэрэгжүүлж, шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлнэ.” гэж шүүх эрх мэдлийн салбар дахь ил тод, нээлттэй байдал, цахимжилтийн хөгжлийг тодорхойлсон.

Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудыг баталснаар Төрийн аливаа байгууллага нээлттэй, ил тод байдлыг хангах, хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим засгийг бэхжүүлэх эрх зүйн орчинд ахиц гарсан байна.

Шүүхэд цахимжилт, шинэ техник, технологи нэвтрүүлэх, цаашид хэрэгжилтийг хангахад шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж буй шүүгчдийн үүрэг оролцоо, манлайлал чухал юм. Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмуудын 6.3-т “Шүүгч нь шүүгчийн мэдлэг, ур чадвар, хувийн чанарыг  дээшлүүлэх,  сайжруулах  зохих  арга  хэмжээг  тухай  бүр  авах  бөгөөд  энэ  зорилгоор  шүүгчийн  албан  үүргээ  зохих  ёсоор  хэрэгжүүлэхэд  шаардлагатай  шүүхийн  сургалт,  бусад  арга хэрэгслийг зохих ёсоор бүтээлчээр ашиглана.” гэж тусгасан нь шүүгч орчин үеийн техник, технологитой хөл нийлүүлэн алхах, энэ талаарх мэдлэг, боловсрол, чадвараа байнга дээшлүүлэх үүрэгтэйг онцолсон. Шүүгчийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэхэд шүүхийн сургалтын байгууллагын тогтолцоо, бүтэц, эрх зүйн байдлыг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх, цахимжилтийг нэвтрүүлэхэд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагатай тул Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах, шүүхийн үйлчилгээний шуурхай, хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхэд цахимжилтийг эрчимтэй нэвтрүүлэх, цахимжсан шүүхийн орчинд шүүхийн хүний нөөцийн оновчтой, зохистой удирдлагаар хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд болон түүнд холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Төрийн албаны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйл “Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” асуудлыг зохицуулсан бөгөөд энэ зүйлийг өөрчлөн найруулах замаар шүүх нээлттэй, ил тод байх арга зам буюу хэлбэрийг нарийвчлан зохицуулах нь зүйтэй гэж үзжээ. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг сонирхогч этгээд биечлэн болон цахимаар танилцах боломж бүрдэх юм байна.

Шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр хуулийн хүрээнд шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэхээр харилцааг тухайлан тусгалаа. Ингэхдээ нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл шүүхийн нээлттэй бусад цахим платформд заавал байршуулж олон нийт бодит мэдээллийг цаг тухайд нь, шуурхай авах боломжоор хангагдах аж.

Авлигын гэмт хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг нээлттэй хийхээр тусгажээ. Харин хуульд заасан тодорхой тодорхой тохиолдлоос гадна шүүх хуралдааныг нээлттэй хийх нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журамд аюул учруулах эрсдэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шаардлагатай зэрэг зайлшгүй шалтгааны нөхцөл үүсвэл шүүх хуралдааныг хаалттай явуулах эсэхийг шүүх бүрэлдэхүүн тухайлан шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Шүүх хуралдааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар олон нийт үнэн бодит мэдээллийг авах боломжийг тэгш хангахад шүүхэд цахим архив, систем, платформыг хөгжүүлэх талаар мөн тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд цахимжилттай холбогдуулан холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ. Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цахимаар явагдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах ажиллагааны бэлтгэл хангах, үе шаттай  хэрэгжүүлэх зорилгоор бөгөөд захиргааны хэргийг  шүүхэд цахимаар хянан шийдвэрлэх ажиллагааг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс, эрүү, иргэний хэргийн хувьд 6 сарын дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэхээр төсөлд тусгасан аж.

Цахимаар хэрэг хянан шийдвэрлэхэд цахим платформыг ашиглах бөгөөд тухайн платформын онцлог, тавигдах шаардлагын талаар зохицуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахимаар харилцахад төрийн байгууллагын албаны цахим шуудан, иргэний И-Монголиа өргөтгөлтэй цахим шуудан, өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим системд холбогдсон цахим шуудан, хуулийн этгээдийн таньж, баталгаажуулах тохиргоо бүхий цахим шууданг ашиглах юм байна.

Цахимаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчтэй харилцах, нотлох баримтыг хүлээн авах, үнэлэх, шүүх хуралдааныг явуулах, шийдвэрийг хүргүүлэх зэрэг шүүн таслах бүх ажиллагаанд хамаарах аж.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрх зүйн байдал, тогтолцоог гадаад улсуудын ижил чиг үүрэг, түвшний шүүхийн сургалтын байгууллагын тогтолцоонд нийцүүлэн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи байхаар тусгажээ. Шүүхэд цахимжилт нэвтэрч шүүхийн захиргааны хүний нөөцийг шуурхай удирдах, уян хатан зохицуулалтаар хангахад шүүхийн захиргааны байгууллага хүний нөөцийн бодлогоо бие даан хэрэгжүүлэх шинэлэг заалтууд Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгагдсан хэмээн Д.Цогтбаатар гишүүн танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76.2, 95.4-т зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний тавыг, Шүүхийн сахилгын хорооны гишүүний тавыг шүүгчид дотроосоо сонгодог болсноор шүүгч нь сонгогдон өөр ажил эрхэлж буй тухайн шүүхүүдэд мөн тооны орон тоо дутагдаж, шүүн таслах ажиллагаанд ачаалал үүсэж, шүүхийн үйлчилгээний шуурхай байдал хөндөгдөж байгаа юм байна.

Шүүгч ийнхүү хуульд заасны дагуу өөр ажилд тодорхой хугацаагаар томилогдон ажиллах тохиолдолд тухайн анхан, давж заалдах шатны шүүхэд мөн тооны орон тоо нэмэх замаар шүүхийн ачааллыг тэнцвэржүүлж, шүүхийн үйлчилгээний шуурхай байдлыг хангахаар төсөл санаачлагчид зохицуулсан байна. Шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрхийн хугацаа дууссанаар урьд ажиллаж байсан шүүхэд эргэн ажиллах баталгаагаар хангагдах шаардлагатай тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт оруулахаар боловсруулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаал нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх тусгай албан тушаалд хамаардаг. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс” бүрдэхээр заасан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчийн зэрэг дэвийн асуудлыг зохицуулаагүй орхигдуулсан тул шүүгчийн зэрэг дэвийн асуудлыг Монгол Улсын Их Хурал хуульд нийцүүлэн нарийвчлан тогтоохоор төсөлд тусгажээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “... шүүгчийн туслах хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89.1-д заасан шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд хангана” гэж заасан.

Шүүгчийн туслахын албан тушаалд эрх зүйч ажиллах боломжтой байсныг  “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан” хуульч ажиллахаар хуульчилсан нь бүх шатны шүүхэд шүүгчийн туслахын хомсдол бий болох  шалтгааны нэг  болсон.  Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй туслахуудын хувьд  шүүхэд ажиллах орчин, нөхцөл муу, ажлын ачаалал их, байнга илүү цагаар ажиллаж байгаагаас  шүүхээс бусад салбарт  ажиллах сонголт хийж байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй захиргааны алба хаагч нар шүүхээс илүү  орчин нөхцөл, зохист ачаалалтай хуулийн бусад байгууллагад ажиллах сонирхолтой болж,  үүнээс хамаарч  шүүх  хүний нөөцийн дутагдлаа 3-6 сар тутам нөхөх нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс хамаарч одоогийн нөхцөл байдлын хувьд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсгийн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан” байх шаардлагыг хасах нь нэн яаралтай,  зайлшгүй шийдэх асуудал болоод байгаа тул энэхүү заалтад өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Д.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах зорилгоор боловсруулсан төслийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлээд, талууд шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүх хуралдааны бичлэг, хэрэг бүртгэл, нотлох баримт, бичлэгүүдийг авах боломжийг нээлттэй болгох санал хэлж, энэ талаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгах шаардлагатай гэж хэлж байв. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав.

Засгийн газраас 2024 оны 5 сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хий, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өргөн мэдүүлсэн гэв.

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 12 гишүүний 66.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11Я.Бат-Ирээдүй: Зөвхөн өндөр боловсролтой залуус улс орныг хөгжүүлнэ гэдэг нь явцуу ойлголт6 сар 14. 9:11Өнөөдөр шарагчин тахиа өдөр6 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 14. 8:50“Морьтой Аравт” баг сумдын уулзалтаа Ю.Цэдэнбал даргын төрсөн нутгаас эхлүүллээ6 сар 13. 13:572024 онд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой хүүхдийн зуслангийн газрын мэдээлэл6 сар 13. 10:33Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ6 сар 13. 10:24Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болжээ6 сар 13. 10:19УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын ирцийн мэдээ6 сар 13. 10:14III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ6 сар 13. 9:18Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо6 сар 13. 9:15Хөдөлмөр эрхэлж буй 138 мянган хүүхдийн 42 хувь нь аюултай нөхцөлд байна6 сар 13. 8:36Өнөөдөр бич өдөр6 сар 13. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 13. 8:24"Хөх сэрхийн шилмэл сүрэг" хоршоо хамгийн өндөр хөрөнгө оруулалтын зээлийг авлаа6 сар 12. 18:56БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 12. 17:30Х.Алтанхуяг: Л.Гантөмөр жагсаалтаас зайлж байж бид ялалтад хүрнэ6 сар 12. 17:24УГТЭ: “Эпилепси өвчний орчны үеийн оношилогоо эмчилгээний чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний ХI хурлыгзохион байгууллаа6 сар 12. 14:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.