Бурхан багшийн их дүйчин өдрийн утга учир


5-р сарын 23
10 цаг 38 минут

     Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-н өнөөдөр тохиож байна.

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж ирсэн. 

Харин манай улс 2019 оноос Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар болсон.  

Жил бүрийн дүйчин хийгээд жилийн 6-н дүйчин тэргүүтний тус эрдэм оршивой. Сар бүрийн шинийн 1-нд Динээнзэн жалбу бурхан морилсон дүйчин энэ өдөр хийсэн буян 100-дахин аривдах ба 100-н галавын хэлэнц арилж ахин сэрэгч тамд үл унана. Сар бүрийн шинийн 8-нд Манал бурхан заларсан дүйчин Энэ өдөр хийсэн буян 1000 дахин аравжиж өвчин гэтлэх болно. Шинийн 10-нд Ловой бадам жунай заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс 10,000 дахин аривжих бөгөөд мэсийн аюулаас гэтлэх болно. Мөн халуун тамд үл унана. Шинийн 14-нд сайн цагийн 1000-н бурханы 2 болох Бурхан морилсон дүйчин энэ өдөр буян үйлдвээс 100,000 дахин арвижих бөгөөд ган зудийн аюулаас гэтлэх бөгөөд тамд үл унана. Шинийн 15-нд Нанваан таяан бурхан заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс сая дахин аривжих бөгөөд 8-н их аюулаас гэтлэх бөгөөд нэрвэлт үгүй тамд үл унана.

Зуны эхэн сарын 15 нь: Эхийн хэвлийд оршсон бурхны хутагыг олсон, гаслангаас нөхцсөн энэ 3 давхцсан их дүйчин өдөр. Маанийг 1 удаа уншсаны буян нь 3 дүнчүүр болж аривжих болно. Өөрийн багш болон дээдэс төрлөхүйтны таалал төгссөн өдөр буян хийвээс буян нь: жэваа дүнчүүр, Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болж аривжина. Сар хиртсэн өдөр хийсэн буян жэваа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин аривжна хэмээн Банчин шагжаа ширий номолсон. Мөн Сар бүрийн шинийн 8, 14, 15, 22 энэ өдөр хийсэн буян 100 дахин аривжих болно хэмээн Жовужэ гэгээний зарлиг байдаг. Иймээс буян өчүүхэн үйлдсэн ч үр нь: цаглашгүй гарах тул сэтгэл итгэмжлэн сүжигийн сэтгэлээр бие хэл сэтгэлийн үүднээс буяныг үйлдэх дор хэчээн зохиохтун.

Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурхны хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн утга

Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг.

Тодруулбал:

  • Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
  • Номоо номлож хутгийг олсон,
  • Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг. 

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна. Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.

Их дүйчин өдөр цээрлэх ёсон

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.

10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. 

Өгөөгүйг авах нүгэлд, засаг төр, албан байгууллагаас хээл, хахууль авч байгаа үйлдэл тооцогдоно гэдгийг Тэргүүн хамба Д.Чойжамц онцолсон. Тэрээр “Хэлээр хийдэг нүгэл болох хов жив, хараал, хэрүүл, бусдыг гомдоох, дээрэлхэж доромжилсон хэрцгий үгсийг тус өдөр тэвчиж, аль болох хүнд сайн сайхан үгийг хэлж байх учиртай.

 Бурхан багшийн их дүйчин өдрийн хөтөлбөр

Бурхан багшийн Их Дүйчэн өдөрт зориулан зохион байгуулах үйл явдлын тоймыг хүргэж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа 04:00 цагаас МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж нэг өдрийн“Тэтгэн ариусгахуй буюу Тэгчэн сожон”-г лам хуврагууд болон сүсэгтэн олонд хайрлах номоор эхэллээ. Мөн 08:00 цагаас эхлэн нийт лам хуврагууд МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд даян дэлхийн энх амгалан оршихуйд зориулсан Бурхан багшийн чого хурж байна. Ном 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Бурхан багшийн их дүйчин өдрийн утга учир

Бурхан багшийн их дүйчин өдрийн утга учир



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11Я.Бат-Ирээдүй: Зөвхөн өндөр боловсролтой залуус улс орныг хөгжүүлнэ гэдэг нь явцуу ойлголт6 сар 14. 9:11Өнөөдөр шарагчин тахиа өдөр6 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 14. 8:50“Морьтой Аравт” баг сумдын уулзалтаа Ю.Цэдэнбал даргын төрсөн нутгаас эхлүүллээ6 сар 13. 13:572024 онд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой хүүхдийн зуслангийн газрын мэдээлэл6 сар 13. 10:33Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ6 сар 13. 10:24Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болжээ6 сар 13. 10:19УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын ирцийн мэдээ6 сар 13. 10:14III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ6 сар 13. 9:18Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо6 сар 13. 9:15Хөдөлмөр эрхэлж буй 138 мянган хүүхдийн 42 хувь нь аюултай нөхцөлд байна6 сар 13. 8:36Өнөөдөр бич өдөр6 сар 13. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 13. 8:24"Хөх сэрхийн шилмэл сүрэг" хоршоо хамгийн өндөр хөрөнгө оруулалтын зээлийг авлаа6 сар 12. 18:56БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 12. 17:30Х.Алтанхуяг: Л.Гантөмөр жагсаалтаас зайлж байж бид ялалтад хүрнэ6 сар 12. 17:24УГТЭ: “Эпилепси өвчний орчны үеийн оношилогоо эмчилгээний чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний ХI хурлыгзохион байгууллаа6 сар 12. 14:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.