УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив


5-р сарын 24
8 цаг 25 минут

       Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа.

       Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо, нөлөө, бүсийн тулгамдсан асуудлын талаар санал солилцон,  шийдлийн талаар зөвлөлддөг.

Энэ жил АНУ болон Азийн хэд хэдэн оронд  сонгуулийн жил тохиож, дэлхийн хүн амын талаас илүү хувь буюу 4 тэрбум хүн улс төрийн сонголтоо хийж буй хариуцлагатай үе тохиож байна. Мөн сүүлийн 2 жилийн хугацааны Украин, ОХУ-ын дайн  болон Ойрхи Дорнодын улс орнуудын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна. Тиймээс Ази, Номхон далайн бүсийн орнуудын удирдагчдын төлөөлөл улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхэд хэрхэн манлайлан оролцох талаар  хэлэлцэн, санал солилцсон юм. 

Энэ жил Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин, Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайдын орлогч Ле Мин Хай, Камбожийн Хаант Улсын шадар сайд Сун Чантол, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын улс төр, эдийн засаг, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид  оролцож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар форумын үеэр Монгол, Японы хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаааны асуудлаарх салбар хуралдаанд оролцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зочид буудлын болон караокены өрөөнд камер байршуулсан 14 үйлчилгээний газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ1 цаг 45 минутын өмнөБутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа2 цагийн өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлэх сургалт болж байна2 цаг 3 минутын өмнөЭрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан иргэн бүр жилд 1 удаа ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой2 цаг 6 минутын өмнөБаян-Өлгий аймагт ажиллаж байна2 цаг 11 минутын өмнөХамтарсан бэлтгэл нөхөрсөг тоглолт хийлээ2 цаг 15 минутын өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна3 цаг 53 минутын өмнөД.Оюунбилэг: Чингэлэг саатаад буй шалтгааныг мэдэхгүй ч асар их ашиг сонирхлын зөрчил явж буйг харж байна4 цаг 6 минутын өмнөЦ.Бямба-Отгонд “улсын арслан”, С.Сүхбатад “улсын заан”, Э.Дашид “улсын харцага”, Б.Баянмөнхөд “улсын начин” цол хүртээлээ4 цаг 11 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагаанд 903 хэрэг шалгагдаж байна4 цаг 17 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүн Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа4 цаг 21 минутын өмнөБөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол болно7 цаг 10 минутын өмнөНийт дуудлагын 72 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага байна7 цаг 20 минутын өмнөӨнөөдөр хулгана өдөр7 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан7 цаг 31 минутын өмнөД.Амарбаясгалан: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эгүүлэн татаж байна6 сар 16. 21:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт гарсан эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан хууль, хүчний байгууллагынхантай уулзана6 сар 16. 16:28Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.