Мэргэшсэн жолооч нар Герман улсад мэргэжлээрээ ажиллана


5-р сарын 24
11 цаг 14 минут
     ”GREENING TRANSPORT” сэдэвт Олон Улсын Тээврийн форум 2024-дээд хэмжээний уулзалт ХБНГУ-ын Лайфциг хотноо 2024 оны тавдугаар сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа нар холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар оролцож байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын урилгаар ХБНГУ-ын Цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улсад айлчилж хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлээр тохиролцсон.
 
Дээрх ажлыг хэрэгжүүлэн ХБНГУ-ын холбогдох байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлэв.
 
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал 2024 оны тавдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурав.
 
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын мэргэшсэн жолооч нарт ХБНГУ-д мэргэжлээрээ дадлагажих, ажиллах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн жолоочийн мэргэшлийг ХБНГУ-ын стандартад нийцүүлэх, мэргэжилтнүүдийг Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв дээр чадавхжуулах сургалтад хамруулах, сургагч багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана.
 
Мөн тавдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Холбооны Автотээврийн судалгаа, туршилтын хүрээлэн хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооны сургалт, жолоочийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэх,эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэл бүхий хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, техник, хамгаалалтын тоноглолын чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ.
 
Түүнчлэн Холбооны Автотээврийн Албаны дэд ерөнхийлөгч, ноён Бенжамин Соколовик -тэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсын автотээврийн хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг Монгол Улсад зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, автотээврийн хяналтын улсын байцаагч нарт зориулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад хяналт хийх зориулалтын тоноглол бүхий хоёр автомашиныг Монгол Улсад нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ24 минут 57 секундын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ1 цаг 43 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ1 цаг 55 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан2 цаг 26 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.