М.Хаяши тэргүүтэй бүлгийн гишүүд болон “Ниппон” сангийн ерөнхийлөгч Ё.Сасакава нарт талархал илэрхийллээ


5-р сарын 24
11 цаг 18 минут

    УИХ-ын дарга Г.Занданшатар Япон улсын Токио хотод зохион байгуулагдаж буй олон улсын “Никкей форум”-д оролцож байна. Энэ үеэр тэрбээр Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 52 жилийн ой энэ онд тохиож байна. Манай хоёр улс 1997 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж ирлээ. Өнөөдрийн байдлаар Монгол, Япон хоёр улс худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсыг идэвхтэй дэмжигч М.Хаяши тэргүүтэй парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы харилцаа “Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байна.  Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Японы парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зүгээс харилцааны хөгжилд анхаарч, тууштай дэмжлэг үзүүлж байдагт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа, нэн ялангуяа залуу гишүүд хоорондын хэлхээ холбоо, солилцоог цаашид улам бүр идэвхжүүлэх эрмэлзэлтэй байна.  Манай хоёр улс бүхий л салбарт “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтож, нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын харилцаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын “Ниппон” сангийн ерөнхийлөгч, “Сасакава”-гийн энх тайвны сангийн хүндэт тэргүүн Ё.Сасакаваг хүлээн авч уулзлаа.

Япон улсад манай улсын залуучуудыг туршлага судлуулж, “Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх” төслийн хүрээнд орон нутгийн эмч нарыг дадлагажуулах, Монголын ховор эмийн ургамлын ном товхимол хэвлүүлэх, залуу инженер бэлтгэх “Коосен” хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр Монгол Улсын нийгмийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр  оруулсан “Сасакава” сангийн хамт олонд УИХ-ын дарга талархал илэрхийллээ. Монгол Улс, Япон Улс нь бүхий л салбарт  “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтож, цаашид иргэд хоорондын солилцоог улам бүр эрчимжүүлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр талууд онцлон хэллээ. Түүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар  тус улсын Токиогийн их сургуулийн профессор Э.Хирошиг хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалтын  үеэр Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их хурал өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зочид буудлын болон караокены өрөөнд камер байршуулсан 14 үйлчилгээний газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ1 цаг 27 минутын өмнөБутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1 цаг 41 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлэх сургалт болж байна1 цаг 44 минутын өмнөЭрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан иргэн бүр жилд 1 удаа ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой1 цаг 47 минутын өмнөБаян-Өлгий аймагт ажиллаж байна1 цаг 53 минутын өмнөХамтарсан бэлтгэл нөхөрсөг тоглолт хийлээ1 цаг 57 минутын өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна3 цаг 34 минутын өмнөД.Оюунбилэг: Чингэлэг саатаад буй шалтгааныг мэдэхгүй ч асар их ашиг сонирхлын зөрчил явж буйг харж байна3 цаг 47 минутын өмнөЦ.Бямба-Отгонд “улсын арслан”, С.Сүхбатад “улсын заан”, Э.Дашид “улсын харцага”, Б.Баянмөнхөд “улсын начин” цол хүртээлээ3 цаг 52 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагаанд 903 хэрэг шалгагдаж байна3 цаг 58 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүн Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа4 цаг 2 минутын өмнөБөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол болно6 цаг 51 минутын өмнөНийт дуудлагын 72 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага байна7 цаг 1 минутын өмнөӨнөөдөр хулгана өдөр7 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан7 цаг 13 минутын өмнөД.Амарбаясгалан: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эгүүлэн татаж байна6 сар 16. 21:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт гарсан эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан хууль, хүчний байгууллагынхантай уулзана6 сар 16. 16:28Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.