Төрийн банк жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа


5-р сарын 24
18 цаг 53 минут

         Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк экспорт, импортын бизнес эрхлэхээр зорьж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан гадаад худалдааны талаарх цогц сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. “Гадаад худалдааг амжилттай эрхлэх туршлага, боломжууд” нэрийн дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус сургалтын үеэр салбарын мэргэжилтнүүд импортын барааны өртөг бууруулах боломж, худалдааны санхүүжилтийн үйлчилгээ, экспорт, импортын тээврийг зохион байгуулах  зэрэг гадаад худалдаа эрхлэхэд шаардлагатай бүх төрлийн мэдлэг, мэдээллийг олгож, туршлага солилцох боломжоор хангаж буйгаараа онцлогтой.

Төрийн банкнаас санаачлан хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийг Нийслэлийн 6 дүүргийн харьяа ЖДҮ-ийг дэмжих Инкубатор төв, Хаан Даатгал ХХК, Үндэсний Давхар Даатгал ХК болон Төв Азийн Зам ХХК-ууд хамтран зохион байгуулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесээ амжилттай бойжуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллав. Хөтөлбөрт нийслэлийн 120 орчим бизнес эрхлэгчид хамрагдсан нь сургалт авч, бизнесээ өргөжүүлэх, мэргэжлийн баг хамт олноос зөвлөгөө авах хүсэлтэй харилцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг илтгэж байна. 

Өдөрлөгийн үеэр Хан-Уул дүүргийн ЖДҮ-ийг дэмжих “Инкубатор төв”-ийн дэргэдэх аж ахуй нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн болон бусад бараа, бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж үйл ажиллагаагаа танилцуулсан аж.

Ажлын байрыг бий болгож, эдийн засгийг бүрдүүлэхэд голлох нөлөө үзүүлэн, техник, технологийн шийдлийг нэвтрүүлэхэд түүчээ болж байдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспорт, импортоор дамжуулан бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилгоор Төрийн банк нь  Америкийн Нэгдсэн Улсын “Каргилл Файнаншл Сервисес Интернэйшнл” Олон Улсын байгууллага (Cargill Financial Services International Inc)-аас гадаад худалдааг дэмжих 25 сая.ам доллар буюу 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг өнгөрсөн онд татан төвлөрүүлсэн билээ. Мөн “Бизнес инкубатор” төвөөрөө дамжуулан бизнес эрхлэгчдэд сургалт орж, байнгын уялдаа холбоотой ажиллан бизнесээ өргөжүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулан сурталчлахад нь түлхэц болсоор байна.

Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын болон гадагшаа чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг сурталчлан, бүтээгдэхүүн үйлчилгээг нь ашигладаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулахдаа мөн хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлжээ.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Монгол Вагнер"-аар тодорч саатуулагдсан гэх хурандаа З.Төрмандах С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ингэж ярьж байжээ20 минут 40 секундын өмнөТөслийн менежмент болон KPI гүйцэтгэлийн үнэлгээний сургалтад нийслэлийн удирдлага хамрагдаж байна2 цаг 6 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна2 цаг 10 минутын өмнөБарилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ2 цаг 30 минутын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө2 цаг 37 минутын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ2 цаг 42 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно2 цаг 45 минутын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ4 цаг 6 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус5 цаг 26 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана5 цаг 36 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ7 цаг 25 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ7 цаг 27 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ7 цаг 30 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо7 цаг 34 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна7 цаг 37 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ7 цаг 43 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана9 цаг 28 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа2 сар 19. 8:56Теле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна2 сар 19. 8:54СХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна2 сар 19. 8:47Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ2 сар 19. 8:42“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно2 сар 19. 8:36Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно2 сар 19. 8:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн2 сар 19. 8:28Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.