“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна


5-р сарын 25
11 цаг 47 минут

      “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, гараанаас гарлаа. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.

Марафоныг нээж нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийслэл Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг жилд дунджаар 30,000 орчим хүн оролцдог. Үүнээс Улаанбаатар марафон нь нийслэлчүүд бидний соёл болон төлөвшиж буй нь харагдаж байна” хэмээн нийт оролцогчдод амжилт хүслээ.

Уг олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой. “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж, өргөн цар хүрээг хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зочид буудлын болон караокены өрөөнд камер байршуулсан 14 үйлчилгээний газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ4 цаг 30 минутын өмнөБутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 цаг 45 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлэх сургалт болж байна4 цаг 48 минутын өмнөЭрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан иргэн бүр жилд 1 удаа ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой4 цаг 51 минутын өмнөБаян-Өлгий аймагт ажиллаж байна4 цаг 56 минутын өмнөХамтарсан бэлтгэл нөхөрсөг тоглолт хийлээ5 цагийн өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 38 минутын өмнөД.Оюунбилэг: Чингэлэг саатаад буй шалтгааныг мэдэхгүй ч асар их ашиг сонирхлын зөрчил явж буйг харж байна6 цаг 51 минутын өмнөЦ.Бямба-Отгонд “улсын арслан”, С.Сүхбатад “улсын заан”, Э.Дашид “улсын харцага”, Б.Баянмөнхөд “улсын начин” цол хүртээлээ6 цаг 56 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагаанд 903 хэрэг шалгагдаж байна7 цаг 2 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүн Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа7 цаг 6 минутын өмнөБөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол болно9 цаг 55 минутын өмнөНийт дуудлагын 72 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага байна6 сар 17. 8:49Өнөөдөр хулгана өдөр6 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан6 сар 17. 8:38Д.Амарбаясгалан: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эгүүлэн татаж байна6 сар 16. 21:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт гарсан эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан хууль, хүчний байгууллагынхантай уулзана6 сар 16. 16:28Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.