Сүрьеэг илрүүлэх “Хаалганаас хаалганд” үзлэгт ашиглах зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө


5-р сарын 25
12 цаг 12 минут

      Сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоонд ашиглах хиймэл оюун ухааны технологид суурилсан зөөврийн дижитал рентген аппаратыг гардуулах ёслол  /2024-05-24/ ЭМЯ-нд боллоо.
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлээд зогсохгүй эдгээр аппаратыг ажиллуулах боловсон хүчнийг сургах ажлыг амжилттай зохион байгуулж буйд талархал илэрхийлж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үг хэлсэн.


Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг болохыг зарласан бөгөөд тооцооллоор манай 100 мянган хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 буюу тархалт өндөр орнуудын түвшинд байгааг тэмдэглээд “Сүрьеэгийн шинэ тохиолдлын зөвхөн 20 хувийг илрүүлж чадаж байгаа нь Монгол Улсад сүрьеэг эрт оношлох, түүний дотор оношилгооны чадавхийг өргөтгөх, сүрьеэгийн хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд системтэйгээр идэвхтэй илрүүлэлт хийх хэрэгцээтэй байгааг харуулсаар байна.
Иймд сүрьеэгийн эрт илрүүлгийг эрчимжүүлж, халдвар тархалтыг багасгах, цаашид оношийн хожимдлыг цөөрүүлэх, үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардлыг бууруулахын тулд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлж байгаа юм. Орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж, одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байна. Эдгээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг зөвхөн сүрьеэд ашиглаад зогсохгүй, КОВИД-19 цар тахлын тусламж үйлчилгээнд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн” гэсэн юм.  
Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд 2021-2023 онд Улаанбаатар хотын сүрьеэгийн эмзэг, эрсдэлт бүлгийн хүн амын дунд хоёр явуулын илрүүлэг үзлэгийн багийг ажиллуулсан. Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтээр 2021 онд 80520 иргэнийг хамруулснаас 210, 2022 онд 79115 иргэнээс 527, 2023 онд 85177 иргэнээс 396 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд хамруулсан талаар Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулах нэгжийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл танилцуулаад “2024-2026 оны төсөлд Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд “Хаалганаас хаалганд” идэвхтэй илрүүлэг үзлэг хийх нэмэлт 6 багийг шинээр байгуулан ажиллуулах гэж байна.  Эдгээр баг нь сүрьеэгийн өвчлөл өндөр хөдөөгийн баг, хорооны эмзэг бүлгийн хүн ам, сүрьеэ ихээр бүртгэгдсэн гудамж хэсгийн айл өрхөөр явж үзлэг, шинжилгээг хийнэ.   


“Хаалганаас хаалганд” сүрьеэгийн илрүүлэг үзлэгт хэрэглэгдэх нийт 1,3 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг нийлүүлж байна” гэв.
Эдгээр зургаан аппаратын гурвыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд, үлдэх гурвыг ХӨСҮТ-д хуваарилж нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд гэрээгээр ашиглах юм.
Глобаль сангийн дэмжлэгтэйгээр нийлүүлж буй эдгээр зөөврийн рентген аппарат нь хиймэл оюун ухааны технологид суурилсан бөгөөд батерейг цахилгаанаас гадна нарны эрчим хүчийг ашиглан цэнэглэх боломжтой, хөнгөн, авсаархан, угсарч суурилуулахад хялбар бөгөөд Монгол Улсад ашиглагдаж байгаагүй шинэ тоног төхөөрөмж юм.


Тиймээс оношилгооны шинэ тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг тогтмол хангах, эвдрэл гэмтэл гарсан үед гэмтлийг оношлох, үйлчилгээг гүйцэтгэх, авч буй зургийн чанарыг хангах зорилгоор “Хаалганаас хаалганд” илрүүлэг үзлэгийн багийн рентген техникч, сүрьеэгийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг дадлага сургалтанд хамруулсан.  


Сургалтыг зөөврийн дижитал рентген аппаратыг үйлдвэрлэгч Голланд улсын “Delfh” компанийн инженерүүд биечлэн удирдаж, рентген аппарат болон хиймэл оюун ухааны технологийн суурилуулалт, тохиргоог хийх, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, ашиглах, цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар дадлага хэлбэрээр зохион байгуулсан байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зочид буудлын болон караокены өрөөнд камер байршуулсан 14 үйлчилгээний газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ4 цаг 38 минутын өмнөБутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 цаг 53 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлэх сургалт болж байна4 цаг 56 минутын өмнөЭрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан иргэн бүр жилд 1 удаа ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой4 цаг 59 минутын өмнөБаян-Өлгий аймагт ажиллаж байна5 цаг 4 минутын өмнөХамтарсан бэлтгэл нөхөрсөг тоглолт хийлээ5 цаг 8 минутын өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 46 минутын өмнөД.Оюунбилэг: Чингэлэг саатаад буй шалтгааныг мэдэхгүй ч асар их ашиг сонирхлын зөрчил явж буйг харж байна6 цаг 59 минутын өмнөЦ.Бямба-Отгонд “улсын арслан”, С.Сүхбатад “улсын заан”, Э.Дашид “улсын харцага”, Б.Баянмөнхөд “улсын начин” цол хүртээлээ7 цаг 4 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагаанд 903 хэрэг шалгагдаж байна7 цаг 10 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүн Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа7 цаг 14 минутын өмнөБөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол болно6 сар 17. 8:59Нийт дуудлагын 72 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага байна6 сар 17. 8:49Өнөөдөр хулгана өдөр6 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан6 сар 17. 8:38Д.Амарбаясгалан: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эгүүлэн татаж байна6 сар 16. 21:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт гарсан эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан хууль, хүчний байгууллагынхантай уулзана6 сар 16. 16:28Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдлаа6 сар 15. 15:07“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа6 сар 15. 14:47“Шинэ хоршоо” хөдөлгөөн II дахь шат руугаа орлоо6 сар 15. 14:42Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа6 сар 15. 14:35ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан, сувилал, сэргээн засах төвүүд6 сар 15. 14:31Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ6 сар 14. 13:27Шинэ хоршоо хөдөлгөөн маш идэвхитэй, эрч хүчтэй өрнөж байна6 сар 14. 13:21Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ6 сар 14. 13:13Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар улс хоорондын туршлага солилцов6 сар 14. 11:44"ШИНЭ ХОРШОО ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллаж байна6 сар 14. 10:42Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"6 сар 14. 10:32Солонготын давааг хатуу хучилттай зам болгоно6 сар 14. 10:19“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ6 сар 14. 10:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.