УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ намууд энэ сарын 20 гэхэд тодруулж албан ёсоор зарлах хуулийн хугацаатай. Тиймээс эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал өнгөрсөн даваа (2024.05.20) гарагт хуралдаж тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшигчдээ тодруулсан.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд "Ирэх сонгуульд муу нэртэй хүмүүсийг нэр дэвшүүлсэн нам ялагдана. Бид энэ сонгуулиар үеийн үнэмлэхүй шинэчлэл хийнэ" гэж мэдэгдэж байв. МАН-ын удирдлага энэхүү мэдэгдлээ ажил хэрэг болгож УИХ-ын сонгуульд хамгийн залуу нэр дэвшигч болох 26 настай залууг, мөн жагсаалтын эхэнд Японд өндөр боловсрол эзэмшсэн Г.Лувсанжамц гэдэг цоо шинэ кандидатыг орууллаа.
Харин намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд улс төрийн манлайлал үзүүлж тойрогт нэр дэвшихээр болсон. Намууд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-д хүлээлгэн өгөх учиртай. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.05.25) нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-д 15:30 цагт хүлээлгэн өгчээ.
Д.Анар
Сэтгэгдэл бичих