АН-ын ҮБХ өнгөрсөн даваа гарагт (2024.05.20) хуралдаж, тойрогт болон намын жагсаалтаар нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ үеэр тус намын гишүүд дунд багагүй зөрчилдөөн үүсч, тойроггүй хоцорсон зарим нь уур бухимдлаа илэрхийлж "Намаасаа гарна" гэж мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулгад тойрог өгөхгүй гэсэн шийдвэрээсээ гэнэт буцаж Орхон, Булган, Хөвсгөлд нэр дэвшүүлэхээр болсон нь улс төрийн хүрээнд "АН-ын удирдлага Х.Баттулгатай ямар тохиролцоо хийв. Х.Баттулга ба түүний фракцийнхантай хэрхэн наймаалцав, бас юугаар барьцаалагдав" гэх яриаг үүсгэсэн.
Тэгвэл нам дотроо нам нанчилдаад амжсан АН-ынхан өнөөдөр (2024.05.25) СЕХ-д нэр дэвшигчдийнхээ материалыг 2 хувилбараар өгчээ. Тодруулбал, ҮБХ хуралдсан шөнө засаж өөрчилсөн болон хуулийн хүрээнд нэр дэвшигчдээ тодруулсан гэх хувилбаруудаа СЕХ-ныхонд гардуулсан аж. Тус намынхны хувьд, "Хуулийн хүрээнд үнэн зөв тодруулсан нэр дэвшигчид" хэмээн тодотгож буй материалыг АН-ын ҮБХ-ны тамга тэмдгээр албан ёсоор баталгаажуулж, тус хорооны тэргүүлэгчид болох Ж.Батсуурь, Ж.Баярмаа, Б.Гарамгай баатар нар гарын үсгээ зурсан байна.
Ж.Баяр
Сэтгэгдэл бичих