Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын "Бумбат таван богд" хоршоо 2012 онд байгуулагдаж 330 малчдыг эгнээндээ нэгтгэн мал мах, түүхий эд бэлтгэл, сүү цагаан идээ, тэжээлийн ургамал тариалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. "Бумбат таван богд" хоршоо Мон-Агро ХХК-тай хамтран хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, борлуулах нэрийн барааны дэлгүүрээ нээлээ. Тус дэлгүүрээр "Бумбат таван богд" хоршооны малчдын эрүүл, аюулгүй, органик бүтээгдэхүүнүүд зах зээлээс хямд үнээр хэрэглэгчдийн гар дээр очих юм.
Ц.Очир
Сэтгэгдэл бичих