АН: Бид өөрсдийн зодооноос болж ялагдлын ирмэг дээр байна


5-р сарын 27
14 цаг 46 минут

      АН дотоодын зодооноосоо болоод ялагдлын ирмэг дээр байна гэдгийг зарим гишүүнийх нь зүгээс мэдэгдлээ. Учир нь сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ҮБХ-ны хуралдаанаар бөөн зодоон болоод зогсохгүй намын дотоод дүрэм, хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэл гаргасан нь эргээд АН ялагдах үндсэн шалтгаан болж байна гэж тэд дүгнэлээ. Тийм ч учраас АН-ын гишүүдийн зүгээс намынхаа байрны гадаа өнөөдөр жагсаж байна.

Тэдний хувьд намынхаа удирдлагуудад хандан, дотоод асуудлаа яаралтай шийдвэрлэхийг шаардаж байгаа юм. Учир нь АН УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ҮБХ-ны хурлаа хийж чадаагүй, хоёр янзын тогтоол гаргасан, жагсаалтад бичигдсэн хүмүүсийн нэрс алга болсон гэх зэргээр дотоод хагарлаа нийтэд дэлгэн шившигтэй байдалд оруулсанд харамсаж байгаагаа илэрхийлэв. Тиймээс намын удирдлагуудад хандан ҮБХ-ны хурал дээр уншсан албан ёсны нэрстэй тогтоолоо СЕХ-нд өгч баталгаажуулах, хоорондоо ойлголцож сонгуульдаа оролцох шаардлагыг хүргүүллээ. Тэдний хэлснээр “ҮБХ-ны хурлын шийдвэрийг баталгаажуулдаг субьект нь тухайн хурлын дарга, тэргүүлэгчид байдаг. Гэтэл тогтоолд гарын үсэг зурах эрхгүй намын дарга Л.Гантөмөр, генсек Э.Одбаяр нарын гарын үсэгтэй тогтоолыг СЕХ-нд хүргүүлсэн. Хууль бусаар баталсан нэрсээ хүчин төгөлдөр гэж үзээд олон нийтэд зарлаад байна” гэдгийг тодотголоо.

Түүнчлэн ҮБХ-ны хурлын орой нэр дэвшигчдийг тодруулсан гар ноорогт бичигдсэн нэрс шөнөдөө өөрчлөгдсөн. Намын дүрэмд “ҮБХ-ны гишүүн хүн УИХ-д нэр дэвшинэ” гэж тодорхой заачихсан байтал ҮБХ-ны гишүүн биш хүмүүсийг тойрогт дэвшүүлж, нэрсийг нь оруулж ирсэн. Намын дотоод дүрэм журмаа барьдаггүй бүдүүлэг байдлаар сонгуульд орох гэж байгааг жирийн гишүүд бид хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар С.Баярцогт, Х.Тэмүүжин нарын нэр дэвшилт будилаантай гэдгийг хэлж байна. Тухайлбал, Х.Тэмүүжингийн хувьд ХУД-т нэр дэвшихээр хавсралтаар нэр нь уншигдаад батлагдсан ч дараа нь жагсаалтад орсон байна. Үүнийг “Давхар нэр дэвшилт” явагдсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд Х.Тэмүүжин нэр дэвших эрхгүй гэдгийг зарчим, хууль ярьдаг хүний хувьд өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бүх маргаан эндээс үүдэлтэй гэлээ. Мөн ҮБХ-ны хурал зохион байгуулах эрхийг Лхагвадорж, Одбаяр нарт шилжүүлснээр ямар ч дэггүй,зохион байгуулалттгүй болсон бөгөөд бөөн будилаан, фракцуудын зодоон болж хувирсан гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье7 сар 25. 17:45Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана7 сар 25. 17:41Л.Оюун-Эрдэнэ Монголд иржээ7 сар 25. 16:32Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна7 сар 25. 16:22ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортод хориг тавьбал Монгол энэ хоригт багтах уу7 сар 25. 16:04116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ7 сар 25. 14:21Г.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ7 сар 25. 13:42Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 25. 13:35Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна7 сар 25. 13:29Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо7 сар 25. 13:26Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана7 сар 25. 13:21Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна7 сар 25. 13:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа7 сар 25. 13:16"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана7 сар 25. 11:56Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 25. 11:51Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа7 сар 25. 11:47Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна7 сар 25. 11:45Тайландын Камбожтой хиллэдэг хотод зорчихгүй байхыг анхаарууллаа7 сар 25. 11:43Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх гол дагуу үүссэн хогийг цэвэрлэж байна7 сар 24. 19:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 24. 19:14Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:28Дунд голын ай савыг цэвэрлэж байна7 сар 24. 16:26Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 сар 24. 16:24Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:19COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ7 сар 24. 16:17Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:10Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна7 сар 24. 16:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 24. 16:06Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж байна7 сар 24. 16:03Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна7 сар 24. 15:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.