Ү.Амарбат: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол АН-ыхны хэдэн их наядаар нь хувааж авдаг шиг хөтөлбөр биш


5-р сарын 28
14 цаг 47 минут

      “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг няцааж, буруу ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж эхэлсэнтэй холбогдуулан “Хурдасгуур” төвөөс зарим тайлбар, мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, “Хурдасгуур” төвийн захирал Ё.Азжаргал, Архангай аймгийн Цахир сумын малчин Н.Баяндүүрэн, СДМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай, Сэлэнгэ аймгийн Жавхлант багийн “Бумбат таван богд” хоршооны захирал Т.Ууганцэцэг, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Төрбодд нар мэдээлэл, тайлбар хийлээ.  

Тэдний тодотгосноор  “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь  сүүлийн 34 жилд  төр засгаас малчдад олгож буй том боломж бөгөөд малчид өөрсдийнхөө асуудлыг өөрсдийн гараар, хамтран  шийдвэрлэх, хүний гар харалгүй амьдрах боломж гэдгийг мэдээллийн эхэнд тодотгов. Тийм ч учрас энэ хөдөлгөөн улс орон даяар маш амжилттай бөгөөд үр дүнтэй хэрэгжиж байгааг онцоллоо. 

Түүнчлэн “Монгол Улсын мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөж нь  ченжийн  дамжлага  дээр гардаг ирдэг буруу тогтолцоотой явж ирсэн. Тийм ч учраас  энэ салбарыг ченжийн оролцооноос салгаж, малчид өөрсдөө анхан шатны боловсруулалт хийх, өөрсдөө нийлүүлэгч болох боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан олгож байгаа юм. Хөрөнгө оруулалтын тэгш эрхийг хангах том бодлого” гэдгийг Ү.Амарбат зөвлөх онцоллоо. Учир нь одоогийн байдлаар арилжааны банкуудаас олгож буй хөрөнгө оруулалтын нийт зээлийн 80 хувь нь Улаанбаатар хотод гарч байгаа бол үлдсэн 20 хувийн дийлэнх хэсэг нь төв суурин газарт олгогддог. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгох 5 жилийн хугацаан дахь, 5 их наяд төгрөгийн дийлэнх хэсгийг сумдад олгоно.

Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийн хүрээнд олгох хөрөнгө оруулалтын зээл сумдад, малчдад, мал аж ахуйн салбарт, хөдөө аж ахуйн салбарт очих боломжийг олгож байгаагаараа хүртээмж орон нутагт сайжрах боломж болохоос АН-нхны хэлээд байгаа шиг, өөрсдийнх нь хийж гаршсан шиг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөл юмуу, эсвэл их хааныхаа нэрээр бонд авчраад Хөгжлийн банканд байршуулж байгаад жилийн гурван хувийн хүүтэй зээлийг хэдэн их наядаар нь хувааж авдаг шиг хөтөлбөр биш. Энэ бол арилжааны банкны эх үүсвэрийг зөв менежментээр малчдадаа хүргэх  хөтөлбөр. Эцсийн шийдвэрийг дандаа  банк гаргана” гэдгийг тодотголоо.

Эх сурвалж: news.zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын хоккейчид эхний хожлоо авлаа8 минут 3 секундын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ16 минут 24 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь1 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 14 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.