Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


5-р сарын 30
13 цаг 00 минут

         Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, Т.Аубакир, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн нар өнөөдөр (2024.05.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурал орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломжоор хангах талаар зарим бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч эдгээр нь зөвхөн төрийн албан хаагч болон бизнес эрхлэгчдийг хамарч байгаа бөгөөд бүс нутагт амьдарч байгаа нийт иргэдэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байна.

Үндэсний статистикийн хорооны судалгаа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цалин хөлсний бүтцийн 2023 оны судалгаагаар баруун бүс нутгийн иргэдийн үндсэн цалингийн хэмжээ улсын дунджаас 22.8-24.5 хувиар бага байна. Мөн зарим өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ баруун бүсийн аймгуудад Улаанбаатар хотоос өндөр байна.

Иймд Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогод албан татвар ногдуулах хувь, хэмжээг бууруулах зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурван зүйлтэйгээр боловсруулсан хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд тусгасан

нэмэлт, өөрчлөлтийн тухайд

Нэгдүгээр зүйлд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан албан татварын хувь хэмжээг Улаанбаатар хотоос 500-1,000 хүртэл км, 1,000 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд оршин суудаг тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн хувьд ялгаатай байхаар тогтоосон 21.2, 21.3 дахь хэсэг нэмж тусгажээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос 500 км-зэс 1,000 хүртэл км хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогыг тухайн жилээр тодорхойлоход 0-60,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 5 хувиар, 60,000,001-120,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 3,000,000 төгрөг дээр 60,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар, 120,000,000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 9,000,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар тусгасан байна. 

Түүнчлэн Улаанбаатар хотоос 1,000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгч бол дээр дурдсан тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-60,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 1 хувиар, 60,000,001-120,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 600,000 төгрөг дээр 60,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 5 хувиар, 120,000,000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 3,600,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар өөрчлөлт оруулсан байна

Хуулийн төсөлд дагаж мөрдөх хугацааг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ1 цаг 10 минутын өмнөГ.Занданшатар: "Онтрэ" компанийн асуудлаарх хөзрөө дэлгэхгүй1 цаг 15 минутын өмнөХ.Нямбаатарын бродюрны асуудлыг нам дарахаар ирсэн Б.Одбаяр гэгч хэн бэ?2 цаг 55 минутын өмнөЦагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ3 цаг 52 минутын өмнөТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо4 цаг 10 минутын өмнөГ.Занданшатар: Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барина4 цаг 26 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 37 минутын өмнө“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сургалт боллоо4 цаг 44 минутын өмнөТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ4 цаг 49 минутын өмнөТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, 99 лангуу, GS дэлгүүрийн эрх санал болголоо6 цаг 45 минутын өмнөНарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ7 цаг 44 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 15 минутын өмнөЯвган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна9 цаг 43 минутын өмнөУИХ: Ерөнхий сайдын томилгоог өнөөдөр хэлэлцэнэ9 цаг 47 минутын өмнөАзийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно6 сар 12. 9:01Төсвийн орлого 2.5 их наядаар тасарчээ6 сар 12. 8:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 12. 8:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 сар 12. 8:48Бурхан багшийн их дүйчэн өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр6 сар 11. 10:14Бурхан багшийн найман сургаал6 сар 11. 10:09УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг дэвшүүллээ6 сар 11. 10:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 сар 11. 9:58Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ6 сар 10. 20:45Нутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа6 сар 10. 19:16УИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ6 сар 10. 19:13"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна6 сар 10. 18:28Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 18:26Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 10. 18:24“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 17:11Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ6 сар 10. 17:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.