Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог


5-р сарын 31
12 цаг 00 минут

      Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ДБЭТ-ын тайзнаа “Дэггүй Лиз” хошин балет тавигдах гэж байна. Ф.Херольдын “Муу хамгаалагдсан охин” буюу “La Fille mal gardee” балет Монголын театрын тайзнаа “Дэггүй Лиз” нэрээр 2017 онд үзэгчдэд анх хүрсэн түүхтэй. Харин одоо дөрвөн жилийн турш тоглогдоогүй энэхүү балетыг дахин тоглох гэж байгаа юм. Гол дүрийн бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Саруулыг баасан гарагийнхаа “Өглөөний зочин”-оор урьж, театрын улаан хамбан хөшигний ард өрнөдөг амьдралд хэсэг зуур саатав. 

-“Дэггүй Лиз” бүжгэн жүжигт өмнө нь ямар жүжигчид тоглож байсан бэ?

-Анх 2017 онд “Дэггүй Лиз” балетыг манай театрын тайзнаа найруулж тавьсан. Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин бид хоёр гол дүрд бүжиглэж байлаа. Колений дүрд манай театрын тэргүүн гоцлооч А.Эрдэнэболд, ээжийн дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, Соёлын тэргүүний ажилтан Э.Эрдэнэжаргал, Аленд М.Нямтайван, Х.Хан-Очир нар бүжиглэж байсан.

-Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад “Дэггүй Лиз”-ийг дахин тоглоно гэж байсан?

-Бид энэхүү балтетаа дөрвөн жилийн хугацаанд тоглоогүй байж байгаад дахин тоглох гэж байна. Шинэ гол дүрүүд гарч ирсэн байгаа. Удирдаач Гэрэлцэцэг, ээжийн дүрд Эрдэнэбат, Колений дүрд Энх-Амар, Галтулга, Лизийн дүрд надаас гадна Дүүрэнжаргал зэрэг манай театрын залуу бүжигчид тоглож буйгаараа онцлогтой.

-“Дэггүй Лиз”-ийг үзэхээр ирсэн хүүхдүүд яг юуг мэдрэх бол. Та юу гэж бодож байна?

-Хошин талдаа, их хөөрхөн балет. Хүүхдүүд үзээд уйдахааргүй. Балетыг нэг үзээд ойлгодоггүй гэж ярьдаг хүмүүс байдаг л даа. Тэгвэл “Бяцхан Лиз”-ийг үзсэн хүүхдүүд шууд ойлгоно. Тэр ч байтугай анх удаа балет үзэж байгаа хүүхэд хүртэл маш сайн ойлгодог. Хошин дүрүүд, хөөрхөн тоглолттой учраас тэр байх. Хошин үйл явдлууд нь хөтлөөд аваад явчихдаг юм. Бид өөрсдөө тоглож байхдаа хүртэл инээчих гээд байдаг. Хүүхдэд зориулсан их сонирхолтой балет шүү.

-Хэдэн удаа тоглогдох вэ?

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зориулж тоглож байгаа учир зургаадугаар сарын 1-ндээ л тоглоно. Орой 17 цагаас тоглоно. Хүүхэд багачуудаа ирж үзээрэй гэж урьж байна.

-Анх Б.Саруулыг ирэхэд Дуурийн театр “шинэ хүн”-тэй боллоо гээд шуугиантайхан угтаж авч байлаа шүү дээ. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ.

-Одоо театрынхаа ахмад уран бүтээлчдийн нэг болжээ, 19 дэх жилдээ бүжиглэж байна. Тэтгэвэртээ гарах хугацаа дөхөж байгаа. Мэдээж, анх төгсөж ирж байсан үеэ бодвол илүү туршлагатай болсон.

-СУИС-ийнхан яриад байдаг шүү дээ, анх I курсэд орохдоо Ардын жүжигчин, дараа жил нь буюу II курст орохдоо Монгол Улсан Гавьяат жүжигчин, тэгээд III курстээ Соёлын тэргүүний ажилтан, харин дөрвөн жилийн дараа жинхэнээсээ оюутан болдог гэж. Дуулиан шуугиан дундуур Дуурийн алтан босгыг алхан орж ирж байсан үеэ 20-иод жилийн дараа эргэн харахад ямар мэдрэмж төрж байна вэ?  

-Монгол Улсын Консерватори дөнгөж төгсөөд л, бага залуудаа ДБЭТ-т бүжигчнээр орж байлаа. Их сэтгэл өндөр байсан. Одоо бодоход, их зоригтой байжээ. Их ч эрч хүчтэй байж. Одоо бол илүү туршлагатай болсон. Хаана, ямар алдаа гаргадаг гэдгээ ч мэддэг. Тийм учраас айдастай болчихдог юм байна. Олон жил бүжиглээд ирэхээр өөрийн эрхгүй бага зэргийн айдас мэдрээд байдаг болчихдог юм болов уу. Гэхдээ ер нь манай балетын урлагийнхан өөрсөддөө огт сэтгэл ханадаггүй. Дандаа өөрсдийгөө голж явдаг. Тэр нь цаашаа илүү дэвшин хөгжихөд нөлөөлдөг байх. Би хувьдаа одоо ч гэсэн өөрийгөө голсоор л яваа. 

-Урлагт золиос шаарддаг гэдэг. Таны хувьд хамгийн том золиос юу байв?

-Яалт ч үгүй, урлагт золиос гаргадаг. Ялангуяа, манай балетын урлаг бол маш хатуу дэг журамтай. Нэлээд тэсвэр хатуужил шаардсан урлаг байдаг. Балетын бүжигчдийн хувьд бэртэл гэмтэл авах нь түгээмэл. Мэдээж, тайзан дээр бэртэл гэмтэлтэй бүжиглэнэ гэдэг бол хамгийн хэцүү зүйлийн нэг байдаг. Миний хувьд ч ялгаагүй, маш олон бэртэл гэмтэл авч байлаа. Түүнийг даван туулах л хүнд хэцүү санагддаг. 

-Хүн хальтирч унаад хөл, гараа хугалчихлаа гэхэд насан туршдаа эргээд хэвийн байдалдаа орж чаддаггүй юм билээ. Тэгээд үе үе бэртэнгэ шархирч өвдөх хэцүү л байдаг. Гэтэл та нар эргээд тайзан дээрээ гараад юу ч болоогүй юм шиг бүжиглэж байх. Ер нь бүжигчид ихэвчлэн ямар бэртэл авдаг юм бол?

-Мэдээж, бэртэл гэмтэлтэй бүжиглэх хэцүү байдаг. Бэртэл, гэмтэл эдгэсэн гэж үзээд тайзан дээр гарлаа ч сэтгэл зүйн хувьд нэлээд айдастай л байдаг, үүнийгээ даван туулж бүжиглэнэ. Бүжигчид бэлтгэлийн явцад ихэвчлэн бэртэж гэмтдэг. Үүнээс гадна балетын бүжигчид олон жилийн турш хөлийн хурууны үзүүр дээр бүх биеийн жингээрээ ачаалал өгч байдаг учраас мэргэжлийн онцлогоос шалтгаалсан гэмтэл ихэвчлэн авдаг. Эмэгтэй бүжигчид олон цагийн бэлтгэлийг хөлийн хурууны үзүүр дээр хийдэг учраас олон жилийн туршид үен дээр маш их ачаалал авдаг юм.       

-Спортынхон нөхөн сэргээх эмнэлэг, сэргээн засах сувилалд хэвтэж амраад байдаг юм билээ. Бүжигчид яадаг юм бол?

-Бидний бэртэл гэмтэл спортынхонтой адилхан, нарийн байдаг. Миний хувьд “Эм Би Жи” гэдэг эмнэлгийг зорьдог. Манай театр ч гэсэн энэ гэмтлийн эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа. “Эм Би Жи” эмнэлэгт манай театрт хийлч байсан Гэрэлсайхан гэдэг залуу ажилладаг. Тийм учраас бидний бэртэл гэмтлийг маш сайн ойлгож, тулж ажилладаг юм. Би энэ эмнэлэгт байнга хагалгаанд орж, нөхөн сэргээх эмчилгээгээ хийлгээд явж байгаа.      

-Мэргэжлийн онцлогоосоо шалтгаалаад бүжигчид эрт тэтгэвэрт гардаг. Гэхдээ цаг үе өөр болж байна. Хүмүүс ч биеэ их гоё авч явдаг болжээ. Ер нь “Балетын бүжигчин 20 жил ажиллана” гэж хатуу заадаг юм уу?

-Балетын урлаг бол яалт ч үгүй залуу насны ажил. Олон жилийн турш өндөр ачаалал авч ажилладаг. Гэхдээ 20 жил боллоо гээд л шууд тэтгэвэрт гарахгүй л дээ. Хүн, хүн ондоо. Өөрөө хэр формтой байна вэ буюу байнгын бэлтгэл сургуулилт, биеийн байдал зэргээс шалтгаална. Ямар нэгэн асуудал байхгүй бол 20 жилээс ч илүү бүжиглэх боломжтой шүү.

-Тэтгэвэрт гарах хугацаа ойртож байгаа юм байна. Юу хийхээр төлөвлөж байна даа?

-Хугацаагаар нь тоолбол 1.6 жилийн дараа тэтгэвэрт гарахаар байгаа. Ерөнхийдөө биеийнхээ байдлыг ажиглана гэж бодож байгаа. Хамт олныхоо саналыг сонсоно. Гэхдээ хүн чинь “Одоо болно доо” гээд өөрийгөө мэдэрдэг дээ. Тэр үедээ бүжиглэхээ болино доо. Тэгээд өөрийн сурсан, мэдсэн зүйлээ залуу үеийн бүжигчид, дүү нартаа зааж сургана даа гэсэн бодол байгаа. Товчхондоо, тэтгэвэртээ гарсныхаа дараа багшлахаар төлөвлөж байна.    

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би хүү, охин хоёртой.

-Охиноо балетын бүжигчин болгох уу?

-Ер нь эмэгтэй бүжигчид ихэвлэн охидоо балетчин болгоно гэж боддоггүй. Би ч мөн адил, ийм бодолтой явдаг юм. Манай охин яг намайг дуурайсан биш л дээ. Ерөнхийдөө жаахан бондгор талдаа. Өсгөлүүн, том биетэй. 

-Ер нь яагаад болохгүй гэж. Эмч, багш нар бахархалтайгаар мэргэжлээ үр хүүхдүүддээ өвлүүлдэг юм билээ?

-Эмэгтэй балетчид их тэсвэр тэвчээр шаарддаг, залуу насаа золиослодог гээд зовлонг нь сайн мэддэг учраас хүүхдүүдээ балетчин болгох дуртай биш. Яагаад гэвэл, ямар хэцүү байдаг вэ гэдгийг өөрсдийнхөө бие махбодиор туулаад үзчихсэн байна шүү дээ. Ялангуяа, охидоо бол мэргэжлийн балетаас холхон яваасай л гэж хүснэ байх. Гэхдээ хөвгүүдээ балетчин болгох юмсан гэдэг бодол бас байх шиг байдаг шүү.   

-Сүүлийн үед мэргэжлийн бүжигчин болохгүй ч гэлээ охид, эмэгтэйчүүд бүжгийн урлаг, ялангуяа балетаар их хичээллэдэг болжээ? 

-Гадуур балетын студи олон болжээ. Энэ нь манай улсад балетын урлаг улам дэлгэрч хөгжих таатай хөрс суурь болно гэж бодож байна. Заавал бүгдээрээ мэргэжлийн балетчин болохгүй ч гэсэн хүүхдүүд энэ урлагаар хичээллэснээр маш сайн хөгжмийн мэдрэмжтэй болж байна, биеэ зөв боловсон авч явж байна, алхаа гишгээ нь өөрчлөгдөж байна, багаар ажиллаж сурч байна, цаашлаад нийгмийн харилцаанд оролцохдоо сандарч тэвдэхгүй, өөрийгөө зөвөөр илэрхийлж байна гээд олон сайхан эерэг нөлөөтэй. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд ч гэсэн маш хэрэгтэй урлаг шүү. Ер нь хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг шүү дээ. Тийм учраас насанд хүрэгчид ч гэсэн балетаар хичээллэж болно. Балетын урлаг маань нэгдүгээрт, сунгалтын дасгалыг байнга хийдэг. Дээрээс нь булчингийн дасгал хийдэг учир бие зөв галбиртай болно. Дээрээс нь хөгжим сонсож, уялдаа холбоотой дасгал хийдэг гэдгээрээ хүнд маш их зүйлийг өгч хөгжүүлдэг.   

-Залуу насны урлаг гэдэг утгаараа балетаар бага, залуу насны хүмүүс хичээллэх ёстой юу. Өндөр, жин гээд нарийн шалгууртай байх уу?

-Залуу насны урлаг гэдэг зүйлийг мэргэжлийн бүжигчид дээр л ярьдаг. Сонирхогчид балетаар хичээллэхэд өндөр нам, тарган туранхай огт хамаагүй зүйл. Өөрөөр хэлбэл, хэдэн ч насны, ямар ч бие галбиртай хүн хичээллэж болно. Энэ бол чөлөөтэй. Манай улсад хөдөлгөөний дутагдал маш их байна. Багахан ч гэсэн хөдөлгөөн хийнэ гэдэг ямар ч хүний эрүүл амьдралын хэв маягт чухал нөлөөтэй. Харин ч тарган хүн балетаар хичээллэхээр илт галбиржаад эхэлдэг. Балетаар хичээллэж байгаа хүн өөрийн эрхгүй гоё сайхныг нь мэдрээд эхлэхээр биеэ зөв авч явж, өөртөө итгэлтэй болдог. Гоо зүйн мэдрэмж, нийгмийн харилцаанд оролцох соёл, хувь хүний төлөвшил гээд бүх зүйл дээр нь өөрчлөлт гарч байгаа нь анзаарагддаг.   

-Дуурийн театр нэг хэсэг үзэгчгүй болчихсон байлаа. Тэр үе ард хоцорчээ. Харин ч одоо байнгын үзэгчидтэй болсон нь анзаарагддаг.

-Тийм ээ, биднийг бага байх үед бараг үзэгчгүй шахам, төгсөж ирж байхад цөөн хэдэн үзэгчтэй байдаг байсан. Ер нь 2006 оноос хойш үзэгчдийн тоо нэмэгдсээр одоо байнгын үзэгчтэй болсон байна. Одоо бол балетын байнгын үзэгчид нэлээд өндөр түвшний мэдлэгтэй болж, өсөж хөгжсөн шүү. Зарим нэг үзэгч тэр балетчний тоглохыг үзнэ гээд зорьж ирдэг болчихсон байгаа. Бүр зарим нь “Дүрийн танилцуулгаа эрт тавиарай” гэж санал хүсэлтээ илэрхийлдэг болчихсон.     

-Дээдсийн буюу язгууртнуудын үздэг урлаг байсан гэдэг? 

-Балет маань элит урлаг. Анх ордонд үүссэн урлаг шүү дээ. Гэхдээ орчин үед элит давхаргаасаа халиад нийгмийн аль ч давхаргын хүн сонирхон үзэх боломжтой болсон. Манайд ч гэсэн олон нийтийн хүрээнд нэлээн өргөнөөр үзэж сонирхдог болчихсон шүү. Байнгын үзэгчид маань ихэвчлэн балетын урлагт хайртай, энэ урлагаар хичээллэдэг хүүхдүүд, тэднийг дагаад эцэг эх, асран хамгаалагчид нь театрт ирж байна.

Эх сурвалж: Г.Ганчимэг zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх тогтоолын төсөл өргөн мэдүүлэв49 минут 43 секундын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн маршрут52 минут 52 секундын өмнөИргэн, хуулийн этгээдээс 96 гомдол, мэдээллийг хүлээн авав2 цаг 6 минутын өмнөТатварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 16 минутын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн хуваарь4 цаг 22 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 07-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 38 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт хуулиас давсан журмуудаа цуцалж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой гарц, шийдэл танилцуулахыг СЗХ-нд даалгав5 цаг 1 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц бүрдэнэ5 цаг 4 минутын өмнөТБХ:Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав5 цаг 14 минутын өмнөБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ5 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 цаг 50 минутын өмнөАН-ын ҮБХ-ны 224 гишүүн С.Баярцогтыг дэмжиж, 113 гишүүн эсрэг санал өгчээ5 сар 6. 19:57Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо5 сар 6. 19:37Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ5 сар 6. 19:31УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав5 сар 6. 15:38“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ5 сар 6. 15:33Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна5 сар 6. 15:31Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана5 сар 6. 15:28Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо5 сар 6. 15:25Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина5 сар 6. 15:22“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ5 сар 6. 15:19Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 6. 14:37Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна5 сар 6. 14:30Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ5 сар 6. 14:26Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс арвижлаа5 сар 6. 14:23“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана5 сар 6. 11:46Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо5 сар 6. 10:34Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна5 сар 6. 10:30П.Батчулуун: Бурхны номд ч буяны дээд буян, өглөгийн дээд өглөг бол хүнд амьдрал бэлэглэх гэдэг. Тиймээс донор болж, хүнд амьдрал бэлэглэх бол буруу зүйл биш5 сар 6. 10:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.