Германд хоёр настай хүүгийн уран зураг 7000 ам.доллароор зарагджээ. Авьяас билигтэй хүүг “Бяцхан Пикассо” гэж нэрлэсэн байна.
Лоран Шварц хүү уран бүтээлийн замналаа өнгөрсөн онд эхлүүлжээ. Эцэг, эх нь түүнд хувийн урлан нээж өгсөн байна. Хүү бүтээлээ абстракт дүрс, хэлбэрийг заан, үлэг гүрвэл, адуу зэрэг амьтдын дүрстэй хослуулан туурвидаг байна.
Лораны эх нийгмийн сүлжээнд тусдаа аккаунт нээж, хүүгийнхээ бүтээлийг толилуулж эхэлсэн байна. Удалгүй бяцхан Пикассо шүтэн бишрэгчидтэй болж, өдөр ирэх тусам алдаршин, түүний бүтээлүүд зарагдаж эхэлсэн байна. Саяхан түүний зураг дуудлага худалдаагаар 7000 ам.доллароор зарагджээ. Мөн авьяастай хүүгийн бүтээлийн үзэсгэлэнг Нью Йоркийн галерейд зохион байгуулах тухай хэлэлцээ хийж байгаа гэнэ.


Эх сурвалж: Zindaa.mn
Facebook
Twitter
Youtube


ДАШТ-ий финалын тасалбар 11 мянган доллароор зарагджээ
Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ
Ойрх Дорнодын дайны нөлөөлөл Ази тивд
Ормузын хоолойг дахин хаажээ
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ
Өмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ.gif)

Сэтгэгдэл бичих