Турк улсын Анталья хотод байт харвааны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 11-24-нд болно. Монголын баг тамирчдын тухайд “Парис-2024” олимпын эрх олгох сүүлийн тэмцээн энэ болох юм. Тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорино.Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар оролцох бол эмэгтэйчүүдэд Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө. Монголын байт харвааны багаас Б.Отгонболд олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.
Монголын баг тамирчид одоогоор “Парис-2024” зуны олимпын наадмын найман спортын төрөлд 30 эрх аваад буй бөгөөд жүдо 11, чөлөөт бөх 8, бокс 2, дугуй 2, хөнгөн атлетик 2, байт харваа 1, хүндийн өргөлт 1, буудлага 3 эрх авчээ.
Facebook
Twitter
Youtube


Олон улсын олимпын хорооноос дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ
Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртжээ
“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна
Э.Халиунболд: Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын тулд хичээх болно
Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно
Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртжээ
Өсвөрийн шатарчид ААШТ-ээс алт, хүрэл медальтай ирлээ
Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо.gif)

Сэтгэгдэл бичих