ТБХ:Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


6-р сарын 4
14 цаг 57 минут

      Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.06.04/ хуралдаан 11 цаг 50 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс хууль хоорондын нийцлийг хангах, өрийн удирдлагыг боловсронгуй болгох үүднээс тогтоолын төслийг боловсруулан батлуулах нь зүйтэй гэсэн санал дэмжигдсэн тул “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.  

Тогтоолын төсөлд Монгол Улсын зээл, тусламжийн нэгдсэн бодлогын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн авсан зээл, тусламжийн мэдээлэлд шинжилгээ хийж, Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасны дагуу Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулийн өрийн удирдлагын эрх зүйн зохицуулалтын үр дүнд дүн шинжилгээ хийж, улсын нийт гадаад өр, улсын салбар, төрийн нийт өр, Засгийн газрын өр, орон нутгийн өр, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн өрийн хамрах хүрээ, нэршил, тодорхойлолт, хязгаарлалтыг шинэчлэн боловсруулах, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн, үр ашигт дүн шинжилгээ хийх, төслүүдийн хүрээнд үүссэн хөрөнгийн өмчлөл, эргэн төлөлтийн харилцааг тодорхой болгох, санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, үе шаттайгаар хөгжүүлэх, зээлийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад зээлийн хөрөнгөөр зөвлөх үйлчилгээ, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал зэрэг урсгал зарлагыг санхүүжүүлэхгүй байх чиглэлийг цаашид баримтлах, Засгийн газраас гадаад зээлийн гэрээ байгуулахдаа бодит эдийн засгийг дэмжсэн байх, үр ашигтай байх, дунд хугацааны хөгжлийн бодлого, улсын хөгжлийн төлөвлөгөөний баримт бичигт тусгасан байх шалгуурыг баримтлах, гадаад өр, улсын салбарын, төрийн өрийн болон олон улсын нэгдсэн бүртгэл, стандарт, аргачлалыг нэвтрүүлж, холбогдох дэд бүтэц, мэдээллийн системийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.   

Төслийн талаар асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна2 цаг 43 минутын өмнөЗайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно2 цаг 47 минутын өмнөНийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө2 цаг 51 минутын өмнөГал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ2 цаг 53 минутын өмнөЭрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ2 цаг 58 минутын өмнөТөрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар3 цагийн өмнөДуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна5 цаг 31 минутын өмнөЦэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна5 цаг 34 минутын өмнө“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо5 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 цаг 43 минутын өмнөП.Батчулуун эмчийн хэрэгт ажилласан гадаадын экспертүүдийн дүгнэлт гарчээ5 сар 22. 19:32Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа5 сар 22. 19:12Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ5 сар 22. 15:40СХД-ийн 43 дугаар хорооны шинэ цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 22. 15:32Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ5 сар 22. 15:22Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна5 сар 22. 12:45УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 22. 11:27Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна5 сар 22. 11:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 22. 11:21Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 22. 10:09Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно5 сар 22. 10:04Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь5 сар 22. 9:37Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ5 сар 22. 9:31“Бид эмэгтэйчүүд” чуулганаас уриалга гаргалаа5 сар 22. 9:25УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 22. 8:37Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан5 сар 22. 8:32Л.Гантөмөр “будаа”!5 сар 22. 8:20У.Хүрэлсүх ялав: Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Н.Учрал нарын хэн нь Ерөнхий сайд болох вэ5 сар 22. 8:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав5 сар 21. 16:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.