Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум гэж хэн бэ


6-р сарын 5
8 цаг 11 минут

         Дэлхийн бөмбөрцөг өнцөг булан бүрд улстөрийн сонгууль өрнөсөн онцлог жил тохиож байна. Ази тивээс эхлээд Зүүн өмнөд Ази, Энэтхэг болоод барууны орнууд болон Америк тивд ч улстөр голлох сэдэв болж байна. Жилийн эхний хагаст Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин төрийн эрхэнд хэвээр үлдэж, Өмнөд Солонгосын параламентэд зүүний үзэлттэй ардчилсан хүчин ялалт байгуулаад байна. Мөн хамгийн их хүн амтай Энэтхэгийн параламентын сонгуулийн дүн хэдхэн хоногийн дараа тодорхой болно.

Улстөрийн сонгуулийн буухиа долоо хоногийн төгсгөлд Европын параламентын сонгуулиар үргэлжилж Европын холбооны гишүүн 27 орны нийт 450 сая орчим иргэд параламентын 720 гишүүнийг сонгох билээ.

Харин Америк тивийн хувьд ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп болон одоогийн ерөнхийлөгч Жо Бейдэн нар өрсөлдөхөөр болоод байсан билээ. Гэтэл хэдхэн өдрийн өмнөх экс ерөнхийлөгчийн шүүх хурал болж, тэрээр ирэх сард ял эдлэж магадгүй болоод байна. Тэгвэл Америк тивийн өөр нэг улс болох Мексикийн ерөнхийлөгчийн сонгууль түүхэн сонгууль боллоо. Учир нь тус улсын түүхэнд анхны эмэгтэй хүн сонгуульд ялалт байгуулаад байна. Тэгвэл 129 сая хүн амтай Латин Америкийн томоохон улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Клаудиа Шейнбаум гэж хэн бэ?

Улстөрийн карьерын хувьд анхдагч нэгэн

Өдгөө 61 настай Клаудиа Шейнбаум нь эрчим хүчний инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан физикч мэргэжилтэй. Тэрээр өмнө нь Мексик хотын нийслэл Мехико хотын захирагчийн албан тушаалыг хашиж байсан. НҮБ-ын цаг уурын судлаач, Нобелийн энхтайвны шагнал хүртсэн нэгэн билээ. Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд нийт 60 хувийн санал авч ийнхүү анхны еврэй гаралтай эмэгтэй ерөнхийлөгч болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Түүний ялалт нь олон жилийн турш патриархи ёс зонхилсон улстөрийн хувьд жендэрийн тэгш бус байдалтай орны хувьд түүхэн амжилт болж байгаа юм. Эрх баригч зүүний үзэлтэй намын гишүүний хувьд тэрээр нийгмийн халамжийн бодлогыг шинэчлэж, ард иргэдийг ядуурлаас гаргахад голлон анхаарах төлөвтэй байна.

Тэрээр даваа гарагийн өглөө албан тушаалаа хүлээн авсныхаа дараа ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ "Бидний үүрэг бол Мексик хүн бүрийг ялгаварлан гадуурхахгүй төрийн бодлого явуулах юм.

Хэдийгээр бидний хэрэгжүүлж буй бодлого, үзэл баримтлал нийт мексикчүүдэд нийцтэй биш байж болох ч бид шударга, эрх тэгш нийгмийн төлөө, Мексик орны хөгжил цэцэглэлтийг авчрахын төлөө ажиллах болно. Ингэхдээ энх тайван, эв найрамдалт алхмуудыг хийх болно” гэсэн юм. Клаудиа Шейнбаум 1962 онд Мехико хотод Европын цагаач еврэй гэр бүлд төрсөн бөгөөд тэр цагаас хойш төрөлх хотдоо олон албан тушаал хашжээ. Түүний улстөрийн сонирхол оюутан цагаас эхлэлтэй бөгөөд дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа буюу 2000 онд тухайн үеийн засгийн газрын тэргүүн асан Обрадорын албан орж ажилласнаар улс төрийн карьерынхаа эхлэлийг тавьсан байна. Улмаар 2006 оноос хойш эрчим хүчний судалгааны чиглэлээр ажиллаж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын зөвлөлд элсжээ. Түүний улстөрийн карьер орон нутагтаа анхдагч эмэгтэй гэх тодотгол дор явсаар ирсэн байна. Тодруулбал, 2015 онд Мехико хотын Тлалпан дүүргийн тэргүүнээр сонгогдсон анхны эмэгтэй, дараагаар нь Мехико хотын анхны эмэгтэй тэргүүнээр томилогдон ажиллажээ. Мексикийн Сонгуулийн Үндэсний Хүрээлэнгээс хийсэн мэдэгдэлд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хоёр нь эмэгтэй байгаа нь эмэгтэйчүүдийн улстөрийн манлайлал хүчирхэгжиж байгаагийн илрэл болж байна.

Сонгуулийн дүнгээр Клаудиа Шейнбаум өөр нэг эмэгтэй нэр дэвшигч болох Хочитл Галвезаас 30 хувь, цорын ганц эрэгтэй нэр дэвшигч Хорхе Алварез Майнезаас 50 гаруй хувийн илүү саналаар ялалт байгуулжээ.

Мексик улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болсноор аллага, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэлд бодит ахиц гарах боломжтой хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь тус улсад өдөрт 10 эмэгтэй бусдын гарт амь насаа алддаг гэх статистик гарчээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрх баригчид хар тамхины картелуудтай эрчимтэйгээр тэмцэх болсон. Харамсалтай нь 450 мянга гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн ор сураггүй алга болсон байна. Мексикчүүд өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон сонгуулиар улсын ерөнхийлөгчөөс гадна шат, шатны төрийн албан хаагчидыг сонгожээ. Тодруулбал, Конгрессын хоёр танхимын гишүүд, мужийн захирагч, түшмэлүүд зэрэг нийт 20 мянга гаруй төрийн албан хаагчдыг сонгосон байна.

Эрх баригч нам дахин үнэмлэхүй ялалт байгууллаа

Сүүлийн зургаан жилийн турш Мексикийг эрх баригч зүүний намын Андрес Мануэль Лопез Обрадор удирдсан. Үүний дараагаар эрх баригч нам дахин сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Клаудиагийн өмнөх ерөнхийлөгч намын нөхрийг Мексикчүүд 60 хувийн үнэлгээтэй, ард түмний дунд итгэл хүлээсэн нэгэн хэмээн тодорхойлоод байна. Магадгүй хуулийн дагуу Андрес Мануэль Лопез Обрадор дахин сонуульд өрсөлдсөн бол тэрээр маргаангүй суудлаа авч үлдэж чадах байсан хэмээн олон нийт үзээд байна.

“Шинэхэн сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд Клаудиа удирдагчийн үнэнч шавь байж үйл хэргийг нь гүйцээх ч гэсэн тэрээр алхам алхмаар өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэх байх” хэмээн Клаудиа Шейнбаумын намтар судлаач, сэтгүүлч Хорхе Зепедад хэлсэн байна.

АНУ-ын гадаад харилцааны зөвлөлийн Латин Америк судлалын мэргэжилтэн Вил Фриман "Эрх баригч нам дахин сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь маш гайхалтай. Сонгуулийн дүнгээс харгалзан үзвэл сөрөг хүчин орон даяарх хүчирхийлэл, ядууралд зэрэг асуудлуудад илүү найдвартай үр дүн бүхий саналуудыг нэгтгэж чадаагүй юм шиг санагдаж байна” гэсэн ба үргэлжлүүлэн “Шеинбаум хотын захирагчаар ажиллах үеийнхээ багтай ирсэн. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлыг сайжруулах талаар нотлогдсон туршлагатай баг гэсэн үг. Гэвч үндэсний хэмжээнд өмнөх сайн туршлагаа хэрэгжүүлж, аюулгүй байдлыг хангаж чадах эсэхийг харах л үлдлээ” гэжээ.

АНУ-Мексикийн харилцаа

Хил залгаа оршдог тус хоёр улсын ерөнхийлөгчийн сонгуулийн давхцал 12 жилд нэг удаа тохидог. Өөрөөр хэлбэл, энэ 2024 он хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж байна. Мексик бол худалдаа наймаанаас эхлээд хар тамхины наймааг таслан зогсоох, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах зэрэг олон асуудлаар АНУ-ын гол холбоотон юм. Тэр ч утгаараа АНУ-ын сонгуульд цагаачлалын асуудал чухал байр суурь эзэлдэг. Харин Клаудиагийн хувьд тэрээр АНУ-ын дараагийн ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө албан тушаалаа хүлээн авч байна.

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Бейдэн болон огцорч буй ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор нарын харилцааг найрсаг, мэргэжлийн гэж хэмээн олон улсын судлаачид тодорхойлдог ба дараа дараагийн ерөнхийлөгчид ч үр бүтээлтэй, найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг. Албаны хүмүүсийн мэдээлснээр Мексикийн шинэ засаг захиргаа АНУ-тай олон жил хамтран ажилласан цагаачлалын асуудлаар хамтын ажиллагаагаа хэвээр авч үлдэнэ. Гэвч одоогоор засгийн газрын шилжилтийн үе тохиож буй учир цаашдын нарийн төлөвлөгөөгөө одоогоор тодорхойгүй хэвээр байна гэжээ.

Эх сурвалж: Насантуяагийн Жаргалмаа “Зууны мэдээ” со


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв6 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.