“Эхийн алдар" одонтой мөнгөн тусламжийн хэмжээг ирэх онд нэмнэ


6-р сарын 7
9 цаг 37 минут
     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200.0 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100.0 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж үүнийг өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Тус мөнгөн тусламжид 252.7 мянган эх хамрагдаж, жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.
Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг 2010 оноос хойш нэмэгдүүлээгүй бөгөөд 2010 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (108 мянган төгрөг) өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад 6.1 дахин өссөн байна.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олон хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжтой уялдуулан 2025 оноос 2 дахин нэмэгдүүлэх буюу Эхийн алдар 1 дүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200.0 мянган төгрөг олгож байсныг 400.0 мянган төгрөг, 2 дугаар зэргийн одонтой эхэд 100.0 мянган төгрөг олгож байсныг 200.0 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Засгийн газраас дэмжин батлагдлаа.
Мөнгөн тусламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусган хэрэгжүүлэх юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ32 минут 27 секундын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус1 цаг 53 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана2 цаг 3 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ3 цаг 51 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ3 цаг 54 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ3 цаг 57 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо4 цагийн өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна4 цаг 3 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ4 цаг 10 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана5 цаг 54 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа6 цаг 45 минутын өмнөТеле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна6 цаг 47 минутын өмнөСХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна6 цаг 54 минутын өмнөЗасгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ6 цаг 59 минутын өмнө“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно7 цаг 5 минутын өмнөХурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно7 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн7 цаг 13 минутын өмнөДэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45“Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ2 сар 18. 12:41Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна2 сар 18. 11:01Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг2 сар 18. 10:59Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч кино Осакагийн Азийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ2 сар 18. 10:56БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна2 сар 18. 10:51Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагад MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ2 сар 18. 10:48Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв2 сар 18. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.