Төрийн банк салбартаа анхдагч болж хилийн хяналтын бүсэд ажиллаж эхэллээ


6-р сарын 8
10 цаг 58 минут

 

Төрийн банк Монгол улсад анх удаа хилийн хяналтын бүсэд салбараа нээж гадаадын жуулчдад зориулсан “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэн, анхны долларын ATM-ийг ашиглалтад орууллаа.

Монгол Улсын банкны салбарын түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Энэ нь Төрийн банк хилийн хяналтын бүсэд өөрийн салбараа нээж гадаадын жуулчдад зориулсан НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр олгох “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэхийн зэрэгцээ дотоодын анхны долларын ATM-аар тус салбар дээр үйлчилж эхэлсэн байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас Аялал жуулчлалын тухай хуулийг баталж, олон улсын жишигт нийцүүлэн, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д 2023.05.04-ний өдөр өөрчлөлт орсон бөгөөд уг өөрчлөлтөөр гадаадын жуулчны хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараанд төлсөн  албан татварыг буцаан олгох эрх зүйн орчин бүрдсэн. Тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд гадаадын жуулчдад банкны үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх тэр дундаа валют арилжаа хийх, НӨАТ-ын буцаалтыг хүндрэл, чирэгдэлгүй олгох зорилгоор Төрийн банк Чингис хаан олон улсын нисэх буудлын хилийн чөлөөт бүсэд “Шинэ нисэх касс”-ын төвөө нээлээ.

Төрийн банк нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бүх төрлийн төсөл хөтөлбөр, санал санаачилгыг дэмжин иргэд харилцагчдад банкны үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхийг зорьж ажилладаг билээ. Тэр ч утгаараа энэ удаад гадаадын жуулчдад зориулан хилийн чөлөөт бүсэд “Шинэ нисэх касс”-ыг нээснээр жуулчдын хувьд хамгийн түрүүнд тулгамддаг валют арилжаа, ATM-с бэлэн мөнгө авах, НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр авах асуудлыг нэг дор шийдвэрлэх боломж бүрджээ.

Сүүлийн жилүүдэд манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч жилээс жилд жуулчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа билээ. Төрийн банк өөрийн орон даяар байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхдээ дундаж давхаргыг дэмжих, тогтвортой хөгжлийн төлөөх урт болон дунд хугацааны зорилт дэвшүүлэн ажилладаг.

Нээлтийн ёслолын үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн айлчлан ирсэн эрхэм хүндтэй жуулчдад банкны үйлчилгээ үзүүлж эх орныхоо нүүр царай болох, ирсэн зочдод эерэг сэтгэгдэл үлдээх хүндтэй үүрэг хүлээж “Шинэ нисэх касс”-ын төвөө нээж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.