Ч.Номин: Дэлхийн алдартай хөлбөмбөгийн багийн хүртээмжтэй байдлыг ашиглан Монгол Улсаа сурталчлах боломжтой боллоо


6-р сарын 9
16 цаг 45 минут

         Английн “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийнхэн “Go Mongolia” брэндингээр дамжуулан Монгол Улсыг дэлхийн дахинд сурталчлан таниулах хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж, гэрээ байгууллаа. Энэ талаарх мэдээллийг Соёлын яамны сайд Ч.Номин, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд, “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер болон бусад холбогдох албаны төлөөлөл өглөө.

Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг дэлхийн дахинд сурталчлан таниулах зорилгоор 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд эхний ээлжинд соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах ажлыг зохион байгуулсан бол өдгөө ийнхүү спортоор дамжуулан сурталчлахаар дэлхийн алдартай “Премьер” лигийн “Фүлхэм” багтай хамтын ажиллагаа эхлүүлж буйг Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.

Тэрбээр “Дэлхий дахинд энэхүү “Премьер” лигийг 3.2 тэрбум хүн үзэж сонирхдог. “Фүлхэм” баг маань 145 жилийн түүхтэй. Лондон хотын төвд 24 мянган хүний суудал бүхий стадионтой. Мөн маш олон тооны сошиал дагагчтай. Энэ мэт тухайн багийн далайцтай, хүртээмжтэй байдлыг ашиглан Монгол Улсаа дэлхий дахинд таниулах боломжийг бид бүхэн бий болгож байна” хэмээв.

Тус багтай хамтарч ажиллах хүрээнд жилд дунджаар 2780 цагийн турш өөрсдийн үндэсний брэндингээр дамжуулан улсаа сурталчлах, “EA SPORT”-ийн “FIFA” видео тоглоомоор дамжуулан 22 сая хүнд, талбайн лед дэлгэцээр дамжуулан 10.2 сая хүнд Монгол Улсаа сурталчлах юм.

Энэ мэт олон төрлийн ажлыг хамтран хийж хэоэгжүүлснээр олон улсад Монгол Улсын нэр хүнд өсөж, улмаар Монгол орныг зорих аялагчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ. Соёлын яам болон Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах Сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооноос санаачлан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд Монгол Улсын олон улсад танигдсан эерэг байдал 24 хувиар нэмэгджээ. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа 650 мянган жуулчин хүлээн авч, улмаар эдийн засагт 1.3 тэрбум ам.долларын орлогыг бий болгосон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр18 минут 45 секундын өмнөНийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.