Швейцарын парламентын Тамгын газартай туршлага солилцох ээлжит арга хэмжээ боллоо


6-р сарын 9
17 цаг 18 минут

      Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын парламентын Тамгын газар хоорондын туршлага солилцох арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын нийслэл Берн хотноо зохион байгуулагдлаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд нарын төлөөлөгчид оролцож, парламентын хяналт шалгалт, түүнийг хэрэгжүүлэх үр дүнтэй арга, аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцов.

Хоёр орны парламентын Тамгын газар хооронд тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 7 жилийн хугацаанд тогтвортой, үр дүнтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол Улсад парламентын хяналт шалгалтын шинэ тогтолцоо бүрдүүлэх, парламентын хяналтыг бэхжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чухал нөлөө үзүүлж байгаа юм.

Энэ удаагийн арга хэмжээний үеэр Монгол дахь парламентын шинэтгэлийн үйл явц, өнгөрсөн 05 дугаар сард Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орсон өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд цаашид хоёр талын хамтран ажиллах боломж, анхаарах асуудлуудын хүрээнд мэдлэг, туршлага, санал солилцсон юм.

Түүнчлэн, Швейцарын парламентын хяналт шалгалтын тогтолцоо, хууль тогтоомжийн биелэлт, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг хариуцан ажилладаг Хяналтын хороо, түүний эрх зүйн байдал, үйл ажиллагааны талаар Хяналтын хорооны Ажлын албаны нарийн бичгийн дарга Урсина Жуд, Холбооны шүүх болон Прокурорын Ерөнхий газар хариуцсан Хяналтын дэд хорооны нарийн бичгийн дарга Стефан Диэзиг, Үнэлгээний хэлтсийн орлогч дарга Феликс Стребел нар танилцуулав.

Гурван өдөр үргэлжилсэн туршлага судлах арга хэмжээний төгсгөлд Швейцарын парламентын Хяналтын хорооны гишүүдийг мэдээлэл, арга зүйгээр хангаж буй туршлагад тулгуурлан шинээр бүрэлдэх Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан гарын авлагыг боловсруулах, Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт шалгалтын 7 арга хэрэгслийг процессжуулах, үнэлгээнд хөдлөнгийн шинжээч, экспертийг хэрхэн ажиллуулах, шинжээчдийн мэдээллийн санг чиглэл, чиглэлээр бүрдүүлэх, Хянан шалгах түр хорооны сонсголд оролцох гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлэх арга хэлбэрийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.

Туршлага судлах арга хэмжээнд Швейцарын парламентын Тамгын газрын Олон улсын болон парламент хоорондын харилцааны газрын дарга, Элчин сайд Кладио Фишер, Парламентын техникийн хамтын ажиллагааны дарга Мариа Стосич, ахлах зөвлөх Александ Фузэссэри, Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны харьяа Швейцарын хөгжлийн агентлагийн Төв болон Хойд азийн хэлтсийн орлогч дарга Кристиан Энглэр, Швейцарын хөгжлийн агентлагийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын орлогч дарга Фабиэн Баэрисвил зэрэг албаны төлөөлөгчид оролцов.

Ташрамд дурдахад энэ онд Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Монгол Вагнер"-аар тодорч саатуулагдсан гэх хурандаа З.Төрмандах С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ингэж ярьж байжээ19 минут 10 секундын өмнөТөслийн менежмент болон KPI гүйцэтгэлийн үнэлгээний сургалтад нийслэлийн удирдлага хамрагдаж байна2 цаг 4 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна2 цаг 8 минутын өмнөБарилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ2 цаг 28 минутын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө2 цаг 36 минутын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ2 цаг 41 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно2 цаг 44 минутын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ4 цаг 5 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус5 цаг 25 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана5 цаг 34 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ7 цаг 23 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ7 цаг 26 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ7 цаг 29 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо7 цаг 32 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна7 цаг 35 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ7 цаг 42 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана9 цаг 26 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа2 сар 19. 8:56Теле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна2 сар 19. 8:54СХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна2 сар 19. 8:47Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ2 сар 19. 8:42“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно2 сар 19. 8:36Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно2 сар 19. 8:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн2 сар 19. 8:28Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.