Сонгуулийн сурталчилгаа эхэлнэ


6-р сарын 10
8 цаг 33 минут

       УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр орон даяар албан ёсоор эхэлнэ. СЕХ энэ өдөр сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд үнэмлэхийг нь олгож, АТГ нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна. Нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр 19 нам, хоёр эвслийн төлөөлөл 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө болон төлөөлөх хүн очиж үнэмлэхийг авах юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хууль сурталчилгааг хэрхэн явуулахаар тусгасныг хүргэж байна.

-Нэг дэвшигч санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлэхийг хориглодог.

-Мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулах, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амрааж, сувилуулж болохгүй.

-Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн, хишиг хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр давуу байдал олгосон, амлалт өгөх, сонгуульд оролцохоос татгалзах болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах хуулиар хориотой.

-Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан, зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн, нам, эвслийн нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан, хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандивыг буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, торгуулийн арга хэмжээ авах зохицуулалттай.

-Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавихад баримтлах зарчмыг баталжээ. Тус зарчимд, Сонгуулийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчмын хүрээнд сонгуулийн сурталчилгааг цахим хуудсанд байршуулахад нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл (нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа)-ийг олон нийтэд ойлгомжтой, нээлттэй ил тод харагдахуйц байдлаар тэмдэглэнэ.

-Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахгүй.

-Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотой мэдээлэл бүхий зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн” гэх таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах бөгөөд таних тэмдгийг байрлуулаагүй тохиолдолд уг контентыг энэхүү журмын 6.6-д заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авна” гэж заажээ.

-Домэйн нэрийн жагсаалтыг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд 4 цаг тутам шинэчлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэн дариу шинэчилнэ.

-Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаанд ашигласан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах үүрэгтэй.

-Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн олгож санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 26-нд зогсооно.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана5 цаг 38 минутын өмнөТөрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө5 цаг 43 минутын өмнөЭдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа5 цаг 46 минутын өмнөГ.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана5 цаг 54 минутын өмнөМонголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна8 цаг 12 минутын өмнөҮерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна8 цаг 16 минутын өмнөЕрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана8 цаг 20 минутын өмнөГал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ8 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна8 цаг 29 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо9 цаг 17 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ9 цаг 19 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ9 цаг 23 минутын өмнөХөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо4 сар 8. 9:30Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо4 сар 8. 9:25УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 8. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 8. 9:18ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.