БНПУ-ын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал Конрад Павликийг хүлээн авч уулзлаа


6-р сарын 10
8 цаг 41 минут

      Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат (2024.06.07) Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал К.Павлик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Улаанбаатарын яриа хэлэлцээний жил тутмын чуулган” хэмээх улс төрийн ач холбогдол бүхий арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад ирсэн үеэрээ Монгол Улсын Хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газартай танилцах хүсэлт гаргасанд баяртай байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ Монгол Улс өөрийн "гуравдагч хөрш"-ийн нэг, Европын холбооны гишүүн, Бүгд Найрамдах Польш Улстай хөгжүүлж буй олон жилийн уламжлалт найрсаг харилцаагаа эрхэмлэдэг бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн олон салбарт улам идэвхтэй хөгжиж байгаад талархалтай байдгийг онцлон тэмдэглэв. 

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал К.Павлик халуун дотноор хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа парламентын хооронд төдийгүй эдийн засаг, эрүүл мэнд, эм ханган нийлүүлэлт зэрэг тодорхой салбарын хооронд өргөжин хөгжиж байгааг онцлов.

Талууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, харилцан айлчлалуудын талаар санал солилцоод хоёр парламентын Тамгын газар хооронд туршлага судлах, сургалт судалгааны чиглэлээрх үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн ахлах зөвлөх М.Батболд нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой1 цаг 19 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ2 цаг 55 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа3 цаг 42 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ6 цаг 25 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ6 цаг 29 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 20 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа7 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа7 цаг 32 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ7 цаг 37 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна7 цаг 40 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна8 цаг 10 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ8 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 цаг 5 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 цаг 14 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.