Н.Батсүмбэрэл нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа


6-р сарын 10
11 цаг 57 минут

    Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэл УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ.

Түүний 2024 оны сонгуульд нэр дэвшиж буй хамгийн гол зорилго бол газрын гацааг арилгах ЭРХ ЗҮЙН РЕФОРМ. Мөн Улаанбаатар хотын засаг захиргааны нэгжид анхан шатнаас эхлээд ахиж ажилласан туршлага, нийслэл, дүүргийн дээд байгууллага ИТХ-д хэрэгжүүлсэн үйл хэрэг, бодож төлөвлөсөн зорилгоо төрийн бодлогод тусгуулгах зорилт нь түүнийг сонгох нэг шалтгаан юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл иргэдийн итгэлийг хүлээж 4 удаа нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа хоймор дүүргээ удирдан жишиг болгон хөгжүүлжээ. Тодруулбал,

  1. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн гэрэлтүүлгийг 2020-2024 онд 99.5 хувьд хүргэж, 12 орчим мянган гэрэл асааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
  2. 2020-2024 онд Чингэлтэй дүүрэгт 1500 орчим нэгж талбар газрыг  амжилттай чөлөөлж, эмнэлэг, сургууль цэцэрлэг барьжээ.
  3. Урт цагааны хуучин барилгыг нурааж, нийслэлд өнгө нэмэх цэцэрлэгт хүрээлэн, газар доорх авто зогсоол барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв.
  4. Сүхбаатар, Чингэлтэйн бүс нутагт эрчим хүчний “Сэлбэ” дэд төвийг дагасан бүтээн байгуулалт өрнөж байна. Ингэснээр Сүхбаатар, Чингэлтэй дүргийн гэр хорооллын 12 мянган айл, 50 мянган иргэн орон сууцанд орох боломж бүрдэх юм.
  5. “20 минутын хот” санаачилгыг Чингэлтэй дүүрэг хэрэгжүүлэхээр Дэнжийн мянгад төрийн үйлчилгээний цогц төвийг барих бэлтгэлээ бүрэн хангажээ. Үүний дүнд иргэд төрийн үйлчилгээг илүү ойроос авна.
  6. Чингэлтэй дүүрэг 220 тэрбум төгрөгийн төсөв бүрдүүлдэг бөгөөд энэ нь 2020 онтой харьцуулахад 4 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ нь хотын эдийн засагт үнэтэй хувь нэмэр болдог.
  7. Дүүргийн хэмжээнд Долоон буудал – Дамбадаржаа, Хүчитшонхор зэрэг олон байрлалд нийт 20,1 киллометр автозам барьж замын ачааллыг бууруулав.
  8. СҮХБААТАР дүүргийн 6 дугаар хороонд инженерийн шугам сүлжээ, авто зам, гадна тохижилтын ажилд хөрөнгө оруулалт хийлээ.
  9. Онцгой байдалд онцгойлон анхаарч Нийслэлийн гал унтраах 10-р ангиийг стандартад нийцсэн байртай болгож, зуслангийн бүсийн иргэдэд зориулж гал унтраах, аврах анги шинээр барьж эхлэв. Мөн онцгой байдлын албаны ажлын багаж хэрэгслийг бүрэн шинэчилж, гамшгийн үед хэрэглэх нүүлгэн шилжүүлэх байр, цугларах цэг байгуулсан байна.
  10. БНСУ-ын Сөүл хотын жишгээр өрхийн эрүүл мэндийг дэмжих төвүүд, гэр хороололд эрт илрүүлгийн шинжилгээний цогцолбор байгуулжээ. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвөө  өргөтгөж, хүчин чадлаа нэмэгдүүлснээр ирэх жилүүдэд Сүхбаатар, Чингэлтэй Баянзүрх гээд бүсийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо.
  11. 2024  онд ерөнхий боловсролын сургуулиуд дэргэдээ усан бассейн бүхий спорт цогцолбор, хөлбөмбөгийн талбайтай болж эхэлсэн. Эдгээр ажлыг Н.Батсүмбэрэл үргэлжлүүлэн хийж, их хотын иргэдийн амьдрах орчинг дэлхийн хотуудын стандарт руу ойртуулахаар ажиллаж байна. Н.Батсүмбэрэл Чингэлтэйд ажиллах хугацаандаа 4 сургууль, 10 цэцэрлэг ашиглалтад оруулав.
  12. Олон  улсын Im Brick, Steam, Monttessori хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 10 мянган цэцэрлэгийн хүүхэд хамрагдаж, Чингэлтэйд дэлхийн иргэд бэлтгэгдэж байна.
  13. Шүдний эрүүл мэндийн олон улсын жишиг сургуулийн  хөтөлбөр хэрэгжүүлж 100 мянган хүүхэд хамруулжээ. Мөн бага насны хүүхдүүдийн нүд, хеликобактер, чих, хамар, хоолой, сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт жил бүр 26 мянган хүүхэд хамруулав.
  14. Ерөнхий боловсролын сургуулиудын 5, 6 дугаар ангид англи хэлний дэвшилтэт дижитал интерактив сургалтын платформыг нэвтрүүлжээ. Финланд улсын Математикийн сургалтын платформ болон бусад цахим системийг Чингэлтэйн сургуулиуддаа нэвтрүүлсэн бөгөөд цаашлаад Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн ахлах ангийн сурагчдыг БНСУ-д Сурагч солилцооны хөтөлбөрт жил бүр хамруулж, Япон сурагчид Чингэлтэйд суралцдаг болов.
  15. Төрийн албан хаагчдад Засаг даргын эрх, үүргийн хүрээнд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нийгмийн баталгааны хөтөлбөр” санаачилж, 157 албан хаагчдад ил тод, нээлттэй байдлаар орон сууцны дэмжлэг үзүүлэв.
  16. БНХАУ, ОХУ-ын  худалдааны бүсэд Чингэлтэйн ЖДҮ эрхлэгчдийн  бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг зохион байгуулж, Япон улсын Шизуока мужийн Яйзу хотод гамшиг, гэмт хэргийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах зэргээр гадаадын  улстай гадаад харилцаагаа хөгжүүлэв.  
  17. Цар тахлын дараа ЖДҮ үйлдвэрлэгчдэд менежмэнтийн шинэчлэл хийж,  679 ЖДҮ эрхлэгчид  35 удаагийн үзэсгэлэн худалдаанд  оролцож, 1 тэрбум 400 сая төгрөгийн борлуулалтыг БНХАУ, Япон улсад хийв. Н.Батсүмбэрэл 2025 онд гарааны бизнесийг дэмжиж, бойжуулж, Чингэлтэйгээс Япон, Манжуур, Хайлаарт борлуулалтын сүлжээгээ өргөтгөнө. Чингэлтэйн ЖДҮ эрхлэгчид 7 тэрбум 191 мянган  төгрөгийн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, 2 400 ажлын байр шинээр бий болгов.
  18. Н.Батсүмбэрэл Улаанбаатар хотдоо ганцханд тооцогдох хөнгөн атлетик, хөлбөмбөг, сагсан бөмбөг теннисийн зориулалтын “Хайрхан” спорт хөгжлийн цогцолбор бариулсан бөгөөд дунджаар 250 гаруй мянган хүн үйлчлүүлж байна. Эрүүл, зөв амьдралын хэв маягт зориулсан бүтээн байгуулалтуудыг  “Хайрхан-2,3,4,5,6” нэрүүдээр 2028 он хүртэл үргэлжүүлэн босгохоор төлөвлөж байна.
  19. Нийслэл хотынхоо хойморт 45.5 га талбайд 100 гаруй мянган ширхэг мод тарьж, 26 байршилд Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.
  20. “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд дүүргийн засаг дарга нарыг үнэлэхэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн үйл ажиллагааг 100 хувь ил тод нээлттэй хэмээн үнэлэв.

Ийнхүү иргэдтэйгээ хамтарч хийсэн ажлынхаа үр дүнг ахиулж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргээ ижил хөгжүүлж, НЭГ ЖИШИГ болгох нь түүний цаашдын  цаашдын зорилго юм. Тиймээс Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж буй Н.Батсүмбэрэлийн энэхүү үйлсэд сонгогч та бүхнийг итгэл, оролцоо, саналаараа нэгдэхийг уриалж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв2 цаг 14 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна2 цаг 18 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно4 цаг 20 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна5 цаг 41 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал5 цаг 47 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ5 цаг 52 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ5 цаг 58 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна6 цаг 26 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно6 цаг 30 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно7 цаг 11 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ7 цаг 16 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.197 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн7 цаг 36 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.