“Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл"-ийн удирдах зөвлөл хуралдлаа


6-р сарын 11
19 цаг 45 минут
        Монгол Улсын Засгийн газраас ЖАЙКА байгууллагатай олон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2016 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр, олон нийтийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр, дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо бэхжүүлэх зэрэг хүний нөөц бэлтгэх, тогтолцоо бэхжүүлэх хүрээнд маш амжилттай ажилласаар ирсэн.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос 2025 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий үндэсний хэмжээний 16 сургагч багш, аж ахуйн нэгж байгууллагад нөлөөлөх хүний нөөцөөр 37 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг, ажлын байрны дадлагажуулагчаар Улаанбаатар хотод 112 хүнийг, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 6 аймагт баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор эдгээр аймагт тус тус 18 хүн гээд нийт 200 гаран хүнийг бэлтгэн гаргаад байна.
Төслийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан “Хамтарсан зохицуулах зөвлөл”-ийг байгуулан хагас жил тутам хуралдаж, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, тайланг хэлэлцэж дүгнэдэг юм.
Энэ удаад “Хамтарсан зохицуулах зөвлөл”-ийн 7 дахь удаагийн хурлыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Хурлыг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төслийн захирал М.Цогтбаатар нээж, төслийн үйл ажиллагааны тайланг тус яамны ХБИХХ-ийн дарга, төслийн менежер С.Рэгзэн танилцуулж, 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг төслийн ахлах зөвлөх Чиба Хисао танилцууллаа.
Мөн уг хуралд Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Ёшимүра Токүжи болон холбогдох төлөөллүүд оролцож, санал солилцлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана3 цаг 30 минутын өмнөТөрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө3 цаг 35 минутын өмнөЭдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа3 цаг 38 минутын өмнөГ.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана3 цаг 45 минутын өмнөМонголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна6 цаг 3 минутын өмнөҮерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна6 цаг 8 минутын өмнөЕрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана6 цаг 12 минутын өмнөГал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ6 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна6 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо7 цаг 8 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ7 цаг 11 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ7 цаг 15 минутын өмнөХөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа7 цаг 56 минутын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ8 цагийн өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо8 цаг 4 минутын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо8 цаг 9 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан8 цаг 16 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.