Хөдөлмөр эрхэлж буй 138 мянган хүүхдийн 42 хувь нь аюултай нөхцөлд байна


6-р сарын 13
8 цаг 36 минут

        Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага 2002 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдрийг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглээд 22 жил болж байна. Энэ жил дэлхий нийтээр уг өдрийг “Амлалтаа биелүүлье, Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” уриа дор тэмдэглэж байна. Энэ жил хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц батлагдсаны 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог аж. ОУХБ-аас “Дэлхий нийтээрээ 2000 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд хүүхдийн хөдөлмөрийг устгахад тогтвортой ахиц дэвшил гаргасан хэдий ч дайн дажин, эдийн засгийн хямрал, Ковид-19 цар тахал зэргээс шалтгаалан олон айл өрх амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрснээр сая сая хүүхэд хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна” хэмээн мэдээлжээ.

Манай улс ОУХБ-ын суурь есөн конвенцод нэгдэж, хэрэгжилт, зөвлөмжийг биелүүлэн ажилладаг. Энэ жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ОУХБ-ын Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төсөл, Монгол Улс болон АНУ-ын төрийн департаментын хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын компакт түншлэлийн хүрээнд АНУ-ын төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүжилтээр Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан хамтран “Амлалтаа биелүүлье, Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриа дор хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх салбар дундын зөвлөгөөн зохион байгууллаа.

Хөвгүүд охидыг бодвол илүү ажил хийх сонирхолтой байна

Үндэсний статистикийн хороо 2021-2022 оны хооронд улсын хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийн судалгааг хийжээ. Тус судалгаанд манай улсад хөдөлмөр эрхэлдэг 5-17 насны 138.5 мянган хүүхэд байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин улсын хэмжээнд 16.3 хувьтай байгаа аж. Үүнээс хот суурин газарт хөдөлмөр эрхэлж буй нь 10.2 хувийг эзэлж байгаа бол хөдөө орон нутагт хүүхдийн хөдөлмөр эрхлэлт илүү өндөр буюу 30 хувьтай байна. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдүүдийн 42 хувь буюу 58.2 мянга нь аюултай ажил эрхэлж байна гэсэн үр дүн гарчээ. Энэ нь манай улсад зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг. Түүнчлэн хөвгүүд охидыг бодвол  ажил хийх хандлага их байдаг ажээ.

Хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийнх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир “2012 онд 5-17 насны хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эзлэх хувь 7.4  байсан бол 2022 онд 16 хувь болж хоёр дахин нэмэгдсэн. Хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байна. Монгол Улс 2016 оноос эхлэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Хамгийн гол дэвшүүлж буй санаа нь өрхийн амьжиргааг дээшлүүлбэл ядуурал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурна гэж үзэж буй. Гэтэл өнөөдөр Монголд ядуурал нэмэгдсэн үү гэхээс буураагүй.

Энэ оны нэгдүгээр сард Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь хүүхдийн хөдөлмөрийг устгахад дэвшил болсон. Энэхүү хуулиар хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг хуулиар хориглосон. Эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, гэрэл зургийг зөвшөөрөлгүй бусдад дамжуулахыг ч хориглосон. Эдгээр нь Зөрчлийн хуулиар шийдвэрлүүлэх зүйл болно гэдгийг анхаарах хэрэгтэй” гэв.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хамгааллын хэлтсийн дарга Х.Оюунтуяа “2023 оны байдлаар нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 69 хүүхэд бий. Бид хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж, гэр бүлийн нөхцөл байдалд нь үнэлгээ хийдэг. Үүнээс харахад эдгээр хүүхдүүд бүгд сайн дурын үндсэн дээр, өөрийн үндсэн үүрэг болох суралцах үйл ажиллагаанаас хөндийрөхгүйгээр гэр бүлдээ тус дэм болох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд байдаг.  Хурдан морь унаач хүүхдийн асуудал нь зарим талаар маргаантай байдаг ч манай улсын хувьд тодорхой эрх зүйн зохицуулалтаар зохицуулсан зүйлүүд байдаг. Тухайлбал уралдаанд оролцож, морь унах хүүхдийн насыг наймаас доошгүй байлгаж, уралдаан болох хугацааг хуулиар зохицуулсан байдаг” гэв.

Хороо, сум бүрд нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын олон нийтийн байцаагч ажиллана

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан “Өнгөрсөн онд хүүхдийн эрхийн улсын байцаагч нар хянан шалгалт хийж, хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж буй 618 хүүхдийг илрүүлж, хариу үйлчилгээ үзүүлсэн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн хөдөлмөрийн асуудалтай холбоотой 94 дуудлага мэдээлэл ирсэн. Уламжлалт мал аж ахуйтай холбоотой хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, унаач хүүхдийн асуудал зэрэг нь нэг аймагт гардаг асуудал биш, 21 аймаг 330 сумд гардаг учир тэр бүр хүрч ажиллах боломж байдаггүй. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хороо, сумдад хүүхэд, гэр бүлд чиглэсэн мэргэжлийн нэг байршилтай болохоор тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хороо, сум бүрд нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын олон нийтийн байцаагч ажиллана. Ингэснээр сум, хороонд буюу анхан шатандаа хүүхэд хамгаалал, хөдөлмөрийн эрхтэй холбоотой асуудлуудад тухай бүрт нь хүрч ажиллана гэж харж байна” гэв.

Эх сурвалж: Б.Алтангэрэл "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа3 цаг 30 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо4 цаг 14 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ4 цаг 21 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна4 цаг 53 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал4 цаг 58 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ5 цаг 4 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ5 цаг 30 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана5 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа5 цаг 43 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна5 цаг 48 минутын өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана5 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн6 цаг 4 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.