Бээжингийн Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


6-р сарын 14
13 цаг 27 минут

     БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд "Бээжингийн Зам харилцааны их сургууль"-ийн бакалаврын сургалтад төмөр замын тээврийн удирдлага, авто зам, гүүрийн инженер, тээвэр зохион байгуулалтын инженер мэргэжлээр нийт 20 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.

Шалгарсан оюутнууд сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх юм. Харин оюутны байрны төлбөр, амьжиргааны зардал, тээврийн зардал болон бусад зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Эхний жил хятад хэлний бэлтгэлд БНХАУ-ын Чанчун хотод суралцах бөгөөд хэлний бэлтгэл төгссөн оюутан Хятад хэлний HKS шалгалтын 5 болон түүнээс дээш оноог авсан тохиолдолд дараагийн жилээс Бээжингийн зам харилцааны их сургуульд сонгосон мэргэжлээр суралцана.

Тавигдах шаардлага:

  • Тэтгэлэгт хамрагдах суралцагч 18 нас хүрсэн байх
  • Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дундаж оноотой суралцаж төгссөн төгсөгчид /Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх шаардлагатай/ хамрагдана
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэлд амжилттай суралцаж төгссөн, хятад хэдний HSK шалгалтын 5 болон түүнээс дээш оноотой суралцагч.

Анхан шатны бүртгэлд бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд суралцагчид:

  • Цахим өргөдөл; /Өөрийн болон эцэг эхийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг тодорхой тавьсан байх/
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Сүүлийн жилийн дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хятад хэлний HKS шалгалтын 5 ба түүнээс дээш онооны гэрчилгээний хуулбар /хэрвээ байгаа бол/

БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл анги төгсөгчид:

  • Цахим өргөдөл; /Өөрийн болон эцэг эхийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг тодорхой тавьсан байх/
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний хуулбар, дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хятад хэлний HKS шалгалтын 5 ба түүнээс дээш онооны гэрчилгээний хуулбар

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид:

  • Цахим өргөдөл; /Өөрийн болон эцэг эхийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг тодорхой тавьсан байх/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

Тавигдах шаардлагыг хангаж буй хүмүүс зургаадугаар сарын 26-ны 12:00 цаг хүртэл www.erthub.mn хаягаар бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 51-263171 утсаар холбогдож авна уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна1 цаг 18 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ1 цаг 23 минутын өмнөНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо1 цаг 31 минутын өмнөЗамын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу2 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа2 цаг 49 минутын өмнө"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"2 цаг 59 минутын өмнөИх зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа3 цаг 3 минутын өмнөПаралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ3 цаг 13 минутын өмнөМонгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав3 цаг 27 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна3 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан3 цаг 37 минутын өмнө“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41“Хангарди” шагнал гардуулах ёслол болно10 сар 22. 9:36МАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа10 сар 22. 9:32Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:26435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ10 сар 22. 9:10Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:06Цаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 9:00Сэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх10 сар 21. 20:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.