Д.Оюунбилэг: Чингэлэг саатаад буй шалтгааныг мэдэхгүй ч асар их ашиг сонирхлын зөрчил явж буйг харж байна


6-р сарын 17
12 цаг 03 минут

      Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Тяньжин боомт дээр 10400 чингэлэг хуримтлагдсаныг шийдвэрлэхээр Тяньжинаас Эрээн рүү аялах галт тэргийн тоог нэмэгдүүлэхийн тулд Гадаад хэргийн яам, Зам тээврийн яам, Боомтын сэргэлтийн үндэсний хороо хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Хятадын талд вагоныхоо тоог нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлт удаа дараа тавьсан ч тодорхой хариу өгөөгүй л байгаа юм. Үүнтэй холбогдуулан Экспорт олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгээс тодрууллаа.

-Экспорт олон улсын худалдааны төв ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

-Уул уурхайн бус салбарын нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж ажилладаг. Гадаад худалдааг дэмжих үйл ажиллагаагаа 2015 оноос эхлэн явуулж эхэлсэн.

Бидний гол ажлууд гадаад худалдааны сувгуудыг тэлэх, гадаад зах зээлтэй холбох гүүр болох, экспо арга хэмжээг зохиох, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг сургах, чадавхжуулах юм.

Монголын хувьд хэт нэг урсгалаас хамаарсан импорт давамгайлсан, экспорт гэхээр ганц уул, уурхайн салбарын экспорт байдаг. Нийт экспортын 90 гаруй хувийг уул, уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспорт долоо, наймхан хувь байна. Манай улсын гадаад худалдааны тэнцэл эерэг гэж байгаа боловч дийлэнх экспорт нь уул, уурхайн баялаг, хэрэглээний бүхий л зүйлсээ гаднаас оруулж хэрэглэдэг орон юм. Уул, уурхай давамгайлсан экспортын хэт зөрүүтэй байдлыг арилгах тал дээр бид түлхүү ажилладаг.

-Дэлхийн худалдааны байгууллагатай та бүхэн шууд харьцах боломжтой юу. тус байгууллагын гишүүн байхын давуу талыг тодруулбал?

-Бид Дэлхийн худалдааны байгууллагатай шууд харьцдаггүй. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Дэлхийн олон орнууд тус байгууллагын гишүүн болсноор худалдаан дээрээ тодорхой үүрэг, хариуцлага хүлээхээс гадна ашиг тусыг нь хүртэх ёстой байдаг. Манай аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд тус байгууллагын гишүүн орны эдлэх ёстой олон боломжийг хүртэж чадахгүй байгаа юм. Гишүүн орныхоо хүрээнд Монгол Улс Гаалийн татвар дээр тарифын хөнгөлөлт үзүүлдэг зэргээр хүлээх ёстой үүрэг хариуцлагаа хүлээдэг гэж боддог. Энэ мэтчилэн хөнгөлөлт боломжуудыг экспорт дээр эдэлж чаддаг гэж хэлэхэд хэцүү.

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсноор олон улсын худалдаанд оролцоход уг нь давуу эрхтэй байх юм. Мөн хил гааль, татвар зэрэг хамтын ажиллагааны хөнгөлөлтүүдийг ч эдэлнэ. Манайд өмнө нь тус байгууллагаас худалдааг хөнгөвчлөх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Түүнд нь аж ахуйн нэгжүүд хамрагдаж үр шимийг нь хүртэж байсан. Бид дэлхийн олон оронтой худалдааны таатай нөхцөлтэй. Европын орнуудад тарифын хөнгөлөлт буюу татваргүй нэвтрэх боломжтой.

-Манай орны зүгээс Дэлхийн худалдааны байгууллагад хандаж өөрс-дийн асуудлыг шийдүүлэх боломж хэр байдаг вэ?

-Тухайн гишүүн орны эрх ашиг зөрчигдөхөд тус худалдааны байгууллагад хандах эрх нээлттэй. Дэлхийн худалдааны төвтэй манай бодлого тодорхойлдог байгууллагын зүгээс гэрээ хэлэлцээр хийж болно. Социализмын үед хийгдсэн гэрээ хэлэлцээрээр яваад байгаа. Одооны зах зээлийн нийгэмд өөрчлөх цаг нь болсон. Илүү их хүртэж болох боломжуудыг хүртмээр санагддаг. Засаг төрөөс илүү тодорхой ажлуудыг хийх ёстой. Бидний зүгээс санал тавих эрх нь нээлттэй байдаг. Төрийн болон Засгийн газрын байгууллага, засаг захиргааны нэгжүүд, гадаад худалдааны байгууллагууд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Хуучин Гадаад харилцааны яаманд харьяалагдаж байсан бол одоо Эдийн засаг хөгжлийн яам, Худалдаа, хөгжлийн агентлаг зэрэг нь энэ тал руу илүү анхаарах ёстой.

-Тяньжин боомт дээр импортоор орж ирэх ёстой бараа бүтээгдэхүүнүүд гацсан байдалтай байна. Энэ тал дээр яах ёстой вэ?

-Энэ тал дээр Зам тээвэр, гадаад худалдааны яамны зүгээс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Асар их хүндрэл бэрхшээл, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх магадлал өндөр байна. Хятадын боомтоос Монгол руу хаяглагдаж байгаа чингэлгүүд ар араасаа овоорч, нааш нь гаргах гаргалт нь маш муу байгаад Засгийн газраас Хятадын талтай хэлэлцээр хийж, чингэлэг тээврийн урсгалаа нэмэгдүүлэх, юунаас болж саатаад байгаад анхаарал хандуулах нь зүй юм. Удаан хугацаанд шийдэл байхгүйгээс үйлдвэрлэгчдийн түүхий эдийн хомсдол бий болж байна. Эдийн засгийн хувьд ч асар хохиролтой. Нэг сар хүлээгдэж ирдэг байсан чингэлэг хоёр, гурван сараар хүлээгдэж ирж байгаа нь тухайн бараа бүтээгдэхүүний хугацаа хэтрэх, хадгалалтын горим зөрчигдөх, бидний эрүүл, аюулгүй хоол, хүнс хэрэглэх боломж алдагдахад хүрч байна. Бүхэл бүтэн нэг Улсын тээвэрлэлтийг гацаана гэдэг маш харамсалтай зүйл юм. Хамгийн их хохирох нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, ард иргэд төдийгүй Монголын эдийн засагт маш том хүндрэл учруулна. Энэ тал дээр Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орныхоо давуу талыг ашиглах шаардлага бий. Далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалдаг нэгдэл гэж бий. Тэдэнд мөн хандах ёстой. Далайд гарцгүй орнуудын боомтын зөвлөл ч гэж манайд байгаа. Бусад орноос ирж буй импортын дийлэнх хувь нь Тяньжин боомтоор дамжиж байгаа энэ үед цаашид өөр ямар гарц сувгуудыг нээж болохыг судлах нь чухал байна.

Чингэлэг саатаад байгаа үндсэн шалтгааныг би сайн мэдэхгүй. Асар их ашиг сонирхол явж байна уу гэж харж байна. Нэг чингэлэг дээр 5001000 ам.доллар нэмж төлбөл түүнийг нь түрүүлж ачуулах тухай ярих болж. Энэ нь авлига ч юм шиг. Шууд цаанаас дарамтлах жишээтэй. Автомашинаар буюу өндөр үнэтэй чингэлгүүдийг ачих саналыг бий болгож байгаа нь аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчид түүхий эд нь үнэтэй орж ирвэл мөн л үнээ нэмнэ. Үүний хохирлыг ард иргэд амсана.

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 8 минутын өмнөОйрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно1 цаг 12 минутын өмнөХилийн боомтууд энэ сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ1 цаг 17 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчид баяр наадмын мэндчилгээ ирүүлсээр байна1 цаг 20 минутын өмнөАНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ1 цаг 26 минутын өмнөСаудын Арабын хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 27 минутын өмнөКазахстаны Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ1 цаг 28 минутын өмнөАрабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 30 минутын өмнөКиргизийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 30 минутын өмнөБНСВУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 31 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчид БНЭУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ1 цаг 33 минутын өмнөБутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн анхны төрийн айлчлал өндөрлөлөө2 цаг 43 минутын өмнөМонгол Улс, Бутаны Хаант Улсын Хамтарсан мэдэгдэл2 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ7 сар 12. 23:22Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Намсрайжавын Батсуурь түрүүллээ7 сар 12. 23:12Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав7 сар 12. 21:25Доржхандын Хүдэрбулгад Монгол Улсын заан цол олголоо7 сар 12. 21:06Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо7 сар 12. 21:03Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов7 сар 12. 20:08Үндэсний шагайн харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа7 сар 12. 18:20БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:15БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:14Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:13Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 12. 18:12Япон Улсын Ерөнхий сайд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:11Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:10Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:09ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:08Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо7 сар 12. 18:06Д.Амарбаясгалан: Монгол наадам бол дэлхийн тавцанд эх орныг маань таниулан сурталчилж буй соёлын илрэл7 сар 11. 21:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.