Г.Сайханбаяр: Би нэрээ татахгүй


6-р сарын 18
13 цаг 31 минут

         Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр /2024.06.18/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсдсэн явдалд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Би өөрөө цэргийн хүн. Эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсч байна. Би улс төрийн ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг заан улс төрийн сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байна. Гэтэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад ичгүүргүйгээр гүтгэж байна.  Намайг онц ноцтой гэмт хэрэгт холбон гүтгэлээ. Энэ их уй гашууг улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Би энэ асуудлыг Сонгуулийн болон хуулийн хяналтын байгууллагад тавина гэдгээ мэдэгдье.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нартай улс төрийн захиалгат аллагад гүтгэсэн асуудалтай холбоотойгоор хаана байгаа газар нь олны өмнө нүүр тулж, уулзахад бэлэн байна.

Уулзана гэж бодож байгаа. Нийт нэр дэвшигчдээ ёс зүйтэй, шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Нэр дэвшигчийн нэр эргүүлэн татах асуудал хуультай. Хоёрхон тохиолдолд нэр дэвшигчийг татна. Нэгдүгээрт, нэр дэвшигч нас барах. Хоёрт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргасан тохиолдолд. Тийм учраас нэр дэвшигчийг эргүүлэн татах асуудал яригдахгүй. Сонгуулийн сурталчилгаагаа хэвийн үргэлжлүүлнэ" гэж мэдэгдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Саудын Арабын хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ16 секундын өмнөКазахстаны Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ1 минут 20 секундын өмнөАрабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч наадмын мэндчилгээ дэвшүүллээ2 минут 26 секундын өмнөКиргизийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ3 минут 12 секундын өмнөБНСВУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ4 минут 13 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчид БНЭУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ5 минут 42 секундын өмнөБутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн анхны төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 17 минутын өмнөМонгол Улс, Бутаны Хаант Улсын Хамтарсан мэдэгдэл1 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ7 сар 12. 23:22Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Намсрайжавын Батсуурь түрүүллээ7 сар 12. 23:12Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав7 сар 12. 21:25Доржхандын Хүдэрбулгад Монгол Улсын заан цол олголоо7 сар 12. 21:06Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо7 сар 12. 21:03Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов7 сар 12. 20:08Үндэсний шагайн харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа7 сар 12. 18:20БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:15БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:14Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:13Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 12. 18:12Япон Улсын Ерөнхий сайд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:11Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:10Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:09ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 12. 18:08Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо7 сар 12. 18:06Д.Амарбаясгалан: Монгол наадам бол дэлхийн тавцанд эх орныг маань таниулан сурталчилж буй соёлын илрэл7 сар 11. 21:22Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авахыг зөвлөж байна7 сар 11. 16:36Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар шагайн харвааны асар болон үндэсний сурын талбайд зочлов7 сар 11. 16:26У.Хүрэлсүх: Дэлхийд хосгүй “Монгол наадам”-аа өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна7 сар 11. 12:40Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ7 сар 11. 12:31Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр7 сар 11. 11:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.