“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нээлтээ хийлээ


6-р сарын 19
9 цаг 08 минут

       Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үндсэн 5 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа.

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” зорилтын хүрээнд Улаанбаатар хот дахь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг барьж, ашиглалтад оруулж байна. Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга М.Маргад-Эрдэнэ, Азийн хөгжлийн банкны Монгол дах суурин төлөөлөгч Шэннон Коулин үг хэллээ.

Төв нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчид зориулсан сургалт зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр судалгаа, инноваци болон хөдөлмөрийн сэргээн засалт, бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төсөвт төрийн үйлчилгээний байгууллага байх юм.

Тус төвийн барилга нь 8 давхар, консольтой, төмөр бетон каркасан хийцтэй. Барилга нийт 4200 м2 талбайтай, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг саадгүй буулгаж, суулгахад зориулсан олон улсын стандартад нийцсэн автомашины түр зогсоол, бетон зам талбай, хөтөч замыг төлөвлөж хийгдсэн юм.

Давхар бүртээ хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй, эмэгтэй хүний ариун цэврийн өрөөнүүд, амрах, алжаал тайлах амралтын өрөө болон цайны өрөөтэй тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлчлүүлэгчдийг бүх л өдрийн турш тав тухтай, саадгүй, аюулгүй, чөлөөтэй байлгахад анхаарч зохион байгуулалтыг төлөвлөж өгснөөрөө онцлогтой. Барилгын нэг, хоёр давхрууд нь Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгатай хоолойгоор холбогдож байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг нэг дороос хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа36 минут 38 секундын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ3 цаг 20 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ3 цаг 25 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 16 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа4 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа4 цаг 27 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ4 цаг 32 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна4 цаг 35 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна5 цаг 6 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ5 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа6 цагийн өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно6 цаг 9 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.