Д.Энхцэцэг: Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж ажилгүй болчих гээд байгаа учраас л иргэдийн дунд талцал гарч буй юм


6-р сарын 19
9 цаг 44 минут

        Судлаач Д.Энхцэцэгтэй улс төрийн намуудын төлөвшил, иргэд, сонгогчид намаар талцдаг байдлын талаар ярилцлаа.

-Улс төрийн намыг олон улсад юу гэж тодорхойлсон байдаг юм бэ?

-Улс төрийн намууд нь ардчилсан нийгэм дэх олон ургалч үзлийн илэрхийлэл болж, иргэдийн ялгаатай үзэл бодол, хүсэл тэмүүлэл, байр суурийг нэгтгэн төлөөлж, төрийн бодлого боловсруулан, түүнийгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж ардчилсан сонгуульд өрсөлддөг иргэдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулсан байгууллага юм.

Ардчилсан тогтолцоонд чөлөөт сонгууль нь юуны өмнө намуудын хоорондын бодлогын өрсөлдөөн байдаг. Ийм ч учраас сонгуулийн үеэр намуудын хооронд бодлогын мэтгэлцээн өрнөх нь сонгогчдын хувьд шийдвэр гаргахад маш ач холбогдолтой. Монгол Улсад өнгөрсөн сонгуулиудын туршлагаас үзэхэд намуудын хооронд бодлогын мэтгэлцээн өрнөх нь тун ховор байж ирсэн. Улс төр судлаачдын шүүмжилдгээр сонгууль нь бодлогоос илүүтэй “хувь хүн голлосон” буюу улстөрчдийн хоорондын уралдаан байх хандлага түлхүү ажиглагдаж ирсэн. Эрүүл саруул бодлогын мэтгэлцээнгүй улс төрийн орчин нь шударга сонгуулийн үйл явц, ач холбогдол, сонгогчдын боловсролд муугаар нөлөөлдөг. Үүний нэг илрэл нь сонгогчдын санал худалдан авах үзэгдэл одоо ч амь бөх оршсоор байгаа, сонгогчдын ирц, идэвх суларсаар ирсэн асуудлууд мөн. Сүүлийн жилүүдэд сонгогчид мэтгэлцээн явуулахыг нэлээд шаардсан болохоор энэ жилийн хувьд бодлогын мэтгэлцээн нэлээд явж байгаа нь энэ удаагийн сонгуулийн нэг сайн тал.

-Мэтгэлцээн хийдэг болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өнөөх л өрсөлдөгчөө харлуулдаг, муулдаг арга барил хэвээрээ, улам төгс хэлбэрт шилжсэн мэт санагдаад байгаа л даа. Тэгэхээр улс төрийн намууд маань цэвэр бодлогын өрсөлдөөн хийдэг болоход манайд яг юу нь болохгүй байгаад байна вэ?

-Дээр хэлсэнчлэн хувь хүн голлосон улс төр яваад байгаа нь их хортой. Үүнээс болоод би өөрөө шилдэг сайн хүн. Харин энэ бол надтай харьцуулахад хулгайч, муу хүн гэсэн эсрэг, тэсрэг дүрүүд бий болдог. Ингээд сонгогчдын хүсээд байгаа мэдээлэлд бус нэг нэгнийгээ харлуулахад сонгуулийн зардлын дийлэнх хувь зарцуулагдаж байх магадлал байна. Тэгэхээр улс төрийн соёлыг яаж илүү бодлогын тал руугаа чиглүүлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэвэл аль болох бага зардлаар сонгогчдод  хэрэгтэй мэдээллийг өгөх боломжтой.

-Үүнийг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай юу?

-Хуульд заачихсан байгаа шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж шинээр тусгасан нь одоогийн намын системийн хөгжилд нүүрлэсэн мухардлыг арилгахад чиглэсэн бөгөөд үүнтэй холбоотой бодлогын намыг төлөвшүүлэх тухай асуудлыг нэлээд хөндөж ярилцах болсон. Мөн Улс төрийн намын тухай хуулийг ноднин жилийн долдугаар сард УИХ-аас баталсан. Түүн дээр намууд бодлого боловсруулахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг нэгжтэй байна. Тэр нэгж нь төсвөөс намд олгож байгаа санхүүжилтийн тодорхой хувиар санхүүжинэ гээд заачихсан. Дээрээс нь Сонгуулийн тухай хуульд намуудын хооронд мэтгэлцээн явуулж байвал сонгуулийн сурталчилгааны цагт нь оруулж тооцохгүй гэх зэрэг боломжуудыг гаргаж өгсөн. Тэгэхээр аваад ашиглах юм бол эрх зүйн хувьд тодорхой зүйл заалтууд байгаа. Харин зүгээр одоо улс төрийн соёлд суралцах процесс л явагдаад байна. Үүн дээр ер нь улстөрчдийн өөрсдийнх нь хандлага байх ёстой. Тэр нь л одоо дутагдаад байна уу гэж харж байгаа.

-Намаар талцдаг байдал газар авсан гэдэг шүүмжлэл их гардаг. Сүүлдээ энэ нь даамжираад нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн хэрэг гарлаа шүү дээ. Энэ талцдаг асуудал дээр судлаачийн хувьд та юу хэлэх вэ?

-Хөдөө орон нутагт маш их намчирхаж байна гэдэг шүүмжлэл явдаг. Тэгвэл юунаас болж талцаад байна вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийж үзэх ёстой л доо. Үүнд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол нам өөрөө маш том ажил олгогч болж хувирсан явдал. Сонгууль бүрийн дараа гардаг төрийн албаны халаа сэлгээний асуудал байна. Багш, эмч нараа хүртэл сонгуулийн дараа халж, өөрчилж байгаа тухай хүмүүс ярьдаг. Намууд цэвэр бодлогоор өрсөлдөхгүй. Санал худалдаж авах, төрийн албыг түүндээ ашигладаг тогтолцоог бий болгосон. Энэ тогтолцооны эрэг шураг болсон хүмүүс амьжиргааны эх үүсвэрийнхээ төлөө тэмцэж байгаа тэмцэл л юм. Түүнээс биш намын үзэл бодлоороо талцаж хуваагдаад байгаа юм биш. Үүн дээр нэмээд улс төрд гарч ирсэн бас нэг муу зүйл бол дайсан бий болгодог явдал. Намайг л сонгохгүй бол танд ийм аюул заналхийлж байгаа хэмээн айлгаж, түүгээрээ хүмүүсийг удирдах гэсэн оролдлого. Уг нь улс төрийн манлайлал чинь ирээдүйг харсан, уриалан дуудсан, өргөн хүрээнд сэтгэсэн, итгэл найдвар төрүүлсэн байх ёстой. Гэтэл энэ популизм чинь эсрэгцэл бий болгодог.

Энэ бүхний хохирогч нь болохоор суманд мөрөөрөө ажлаа хийгээд явж байх ёстой жирийн иргэд болчихоод байгаа юм. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалаад орлогын эх үүсвэр нь хаагдчих гээд байна шүү дээ. Ийм нөхцөл байдлыг бий болгож байгаа нь улс төрийн намууд хариуцлагагүй, төлөвшөөгүй, санхүүжилтийн орчин нь эрүүл биш байгаагийн шинж гэж л би хэлнэ.

Эх сурвалж: Т.Дарханхөвсгөл DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ататуркийн бунхан цогцолбор”-т хүндэтгэл үзүүллээ1 цаг 44 минутын өмнөСЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв1 цаг 48 минутын өмнөМонгол зураач А.Гэгээгийн бүтээл Нидерландын хааны шагналд нэр дэвшлээ2 цаг 15 минутын өмнөБаянхошуу орчимд агаар их бохирдолтой байна5 цаг 11 минутын өмнө“Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна5 цаг 20 минутын өмнөӨнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар боллоо7 цаг 5 минутын өмнөУИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 29 минутын өмнөТББХ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив7 цаг 31 минутын өмнөТээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэлжээ8 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн8 цаг 46 минутын өмнөАгаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөлөө1 сар 15. 22:12Ажлын хэсэг эрүүл мэндийн даатгалтай холбоотой судалгааг нэгтгэж, дүн шинжилгээ хийхээр тогтов1 сар 15. 21:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ1 сар 15. 21:13УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа1 сар 15. 21:09Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ1 сар 15. 21:05ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслүүд, нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ1 сар 15. 19:07“Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт онол, практикийн хурал боллоо1 сар 15. 17:06Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэж болзошгүй газрууд1 сар 15. 13:17Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд монголын 12 тамирчин өрсөлдөж байна1 сар 15. 13:09Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 29, 30, 31-нд амарна1 сар 15. 12:42Нэгдүгээр хороололд агаар хамгийн их бохирдолтой байна1 сар 15. 9:12ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө1 сар 15. 9:07Мөс цөмрөх аюулаас сэрэмжил1 сар 15. 9:01ЭЗБХ: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болов1 сар 15. 8:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо1 сар 15. 8:54Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?1 сар 15. 8:40Нярайн уушгины даралт тогтвортой үргэлжлэх хам шинжийн эмчилгээний шинэ технологийг нэвтрүүллээ1 сар 15. 8:31ТБХ:Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангуудтай танилцаж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав1 сар 15. 8:27“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талаарх Улсын Дээд шүүхийн шийдвэр гацаанаас гарах уу1 сар 15. 7:23У.Хүрэлсүх, Макрон хоёр гар барьж, Н.Учралын багийнхан урагшлуулсан ураны төсөл1 сар 15. 7:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.