МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа


6-р сарын 19
21 цаг 10 минут

      УИХ-ын  сонгуулийн II тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ удаад тус аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзан,  УИХ-ын сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ”  мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.  Говь-Алтайчууд баруун бүсдээ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөгжих бүрэн боломжтой нутаг. Тиймээс МАН бүсчилсэн хөгжлийн хүрээнд баруун бүсийн Говь-Алтай аймагт эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр нарны цахилгаан станц, дулааны станц зэргийг барихаар мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм.

Түүнчлэн баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгасан. Тэр дундаа “Таван тойрог” төслийн хүрээнд Ховдын Мянгад-Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 426 км, Алтай-Бургастай чиглэлийн 272 км авто замаас гадна Алтайн нарны, Тосонцэнгэлийн дулааны, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний шинэ эх  үүсвэрүүдийг бий болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасныг Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан  онцлон танилцуулсан бөгөөд Цогт, Цээл сумынхан талархан хүлээн авч буйгаа илэрхийлж байлаа.

Мөн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт баруун бүсэд Боомтын шинэчлэлийн хүрээнд “Ухаалаг гарц”-ыг бүрэн ашиглалтад оруулах бол төмөр замын өргөтгөлийн хүрээнд Шивээхүрэн-Арц суурь боомтын босоо тэнхлэгийн 725 км, Булган-Хөшөөт-Завхан-борхын голын бэлчирт нийлэх 509 км төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, баруун бүсийн хөгжилд шинэ сэргэлтийг авчрах төдийгүй орон нутгийн иргэдийн амьдралын чанар сайжирч,  Говь-Алтай аймаг бүс нутгийн хэмжээнд дэд бүтцээр тэргүүлэх бүрэн боломжтойг Д.Амарбаясгалан дарга танилцууллаа.  Бүсчилсэн хөгжлийн реформыг хамтдаа эхлүүлэх гэж буй Говь-Алтай аймгийнхан төрж, өссөн нутаг орондоо илүү сайхан амьдрахын тулд бүсийн хөгжлийг дэмжиж, Монгол Ардын намаас нэр дэвшиж буй “Морьтой аравт”-ыг багаар нь сонгохоо илэрхийллээ.

Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  Говь-Алтай аймгийн Цогт, Цээл суманд ажиллах үеэрээ бүсийн хөгжлийг онцлоод  эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдтэй болсноор Говь-Алтай аймаг сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөр баруун бүсээс гадна улсдаа  тэргүүлдэг болно  гэдгийг онцоллоо. Түүнчлэн уулзалтын үеэр иргэдийн зүгээс ирүүлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний  талаарх асуултад хариулахдаа “Шинэ хоршоо бол малчдын өөрсдийн хүсэл зорилго, амьдралаас урган гарсан хөдөлгөөн. Энэ шинэчлэлийг үргэлжлүүлэхгүйгээр алс хязгаар нутгаа сахин хамгаалах эзэнгүй болж, малчин хэмээх 1000 мэргэжлийн эзэн байхгүй болох эрсдэлтэй. Тиймээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж байна” хэмээн тодотголоо.  

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт 69 хоршоо шинээр байгуулагдаж, хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээ 10 тэрбум төгрөг давжээ. Говь-Алтай аймгийн малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, амьдралын чанараа сайжруулах нь зүйтэй гэж үзэх болсноо Д.Амарбаясгалан даргад хэлээд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэхийг дэмжин, баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж буй “Морьтой аравт”-ыг багаар нь дэмжихээ илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”1 минут 56 секундын өмнөОюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна5 минут 34 секундын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 минут 19 секундын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1216 минут 18 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн19 минут 49 секундын өмнөГ.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн12 сар 5. 9:03Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.