"Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн албан хаагчид Сэлэнгэ аймагт ажиллаж байна. “Өсөх сүрэг” хоршоо нь 2007 онд байгуулагдсан 25 гишүүнтэй. Зээлийн батлан даалтын сангаас тус хоршооны 7 малчны 224.7 сая төгрөгийн зээлд 202.2 сая төгрөгийн батлан даалт гаргалаа. Зээлийн батлан даалтын сангийн албан хаагчид 21 аймгийн 330 сумын хоршооны гишүүн малчдад 6% хүүтэй 80-100% батлан даалттай зээлийн талаар зөвлөгөө зааварчилгааг газар дээр нь шуурхай өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих