Ховд аймгийн Булган суманд 14 сумын 300 гаруй малчин, хоршоологчидтой уулзлаа


6-р сарын 20
13 цаг 13 минут

Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн II тойрог буюу  Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшиж  буй Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангийн иргэд сонгогчидтой хийх уулзалт өнөөдөр /2024.06.20/ Ховд аймагт үргэлжилж байна. 

Тэрбээр энэ удаад Ховд аймгийн Булган суманд ажиллалаа. Улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог Ховд аймгийн Булган суманд 10 000 гаруй иргэн амьдардаг бөгөөд урд хөрштэй хиллэдэг, баруун бүсдээ эдийн засгийн коридорыг бий болгож буй онцлогтой сум. Тиймээс хилийн боомт түшиглэсэн, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хөгжсөн сум юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд баруун бүсэд 984, үүнээс Ховд аймагт 277 хоршоо шинээр байгуулагдаад байгаа ажээ.

Булган суманд болсон иргэд сонгогчдын уулзалтад Ховд аймгийн 14 сумын 300 гаруй малчин, хоршоологч хүрэлцэн ирж, МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, бодлого зорилтыг сонсоод зогсохгүй, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч Д.Амарбаясгалангаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 850 хоршооны 2649 малчин 105 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ховд аймгийн хэмжээнд гэхэд л 10 хувь буюу 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл гарсан байна. Малчдын хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амьжиргаагаа дээшлүүлэх маш том боломж гэж харж буйгаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Тэдний хувьд хотондоо үйлдвэрлэл эрхэлж, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлэх болсондоо талархалтай байна. Цаашид ч МАН “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэн, хоршоолж ажиллахыг дэмжихээр мөрийн хөтөлбөртөө тусгасанд Ховдчууд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

УИХ-ын сонгуулийн II тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Амарбаясгалан хоршоологчидтой уулзах үеэр  “Шинэ хоршоо бол улстөржих сэдэв биш. Энэ бол малчдын, ард иргэдийн чанартай амьдрах боломж учраас улстөржилтөөс үүдэж гацаах ёсгүй” гэдгийг тодотгоод  “Шинэ хоршоо” сонгуулийн дараа улам бүр эрчимжиж, хоршоо хариуцсан тусгайлсан байгууллага байгуулна гэдгийг онцлон мэдээлсэн юм. 2023-2024 оны зуднаар 7.4 сая мал хорогдож, мөнгөн дүнгээр 1.5 их наяд төгрөгийн хохирол амссан. Жил бүрийн зуднаар ийм хэмжээний хохирол амсвал цаашид мал аж ахуйн салбар үгүй болж, алс хязгаар нутгаа сахин хамгаалж буй малчид гэж байхгүй болно. Тиймээс яг энэ цаг үед шинэчлэл хийхээр зорьсон нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн юм.

Нийт 193 мянган малчнаас 41 мянга нь хоршооны гишүүн болоод байгаа нь малчид хоршиж ажиллах цаг болсныг ойлгож эхэлснийг харуулсан бодит үзүүлэлт болж байна. Баруун бүсэд 111 300 тн мах, 4 сая ширхэг арьс шир, 148 700 литр сүү боловсруулах, 8800 тн ноос ноолуур бэлтгэх нөөц тус бүр бий. “Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, эдгээр нөөц боломжоо хангалттай ашигласнаар баруун бүс нутаг мал аж ахуйн салбараараа эдийн засгийн өсөлтөө бий болгох бүрэн боломжтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана7 цаг 5 минутын өмнөТөрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө7 цаг 10 минутын өмнөЭдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа7 цаг 13 минутын өмнөГ.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана7 цаг 20 минутын өмнөМонголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна9 цаг 38 минутын өмнөҮерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна9 цаг 43 минутын өмнөЕрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана9 цаг 46 минутын өмнөГал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ9 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна9 цаг 56 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо4 сар 8. 9:30Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо4 сар 8. 9:25УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 8. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 8. 9:18ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.